Пхеньянд Хөдөлмөрийн намын их хурал зохион байгуулагдлаа
Умард Солонгос улсад энэ сарын 6-ны өдөр 36 жилийн дараа анх удаагаа Хөдөлмөрийн намын их хурал зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд тус улсын залуу удирдагч Ким Жон Ун анх удаагаа оролцож буй гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Намын их хуралд 3000 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Хөдөлмөрийн намын их хурлын тов тархаж эхлэх тэр үеэс олон мэргэжилтэн, шинжээчид Пхеньян цөмийн пуужин туршиж магадгүй гэдгийг тодотгож байсан.  Өмнөд Солонгос улсын цэргийнхэн ч хиймэл дагуулын зургийн дагуу цөмийн зэвсэг харвахад бэлтгэж байна гэх мэдээллийг хийж байсан юм.

Түүнчлэн, хурал 3-4 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд цөмийн зэвсэг турших магадлал өндөр байгааг онцолж буй.

Гэхдээ Ким Жон Ун бүс нутагт аюул учруулах бодолгүй байгаагаа илэрхийлээд байгаа юм. Хөдөлмөрийн намын их хурлыг нээж Ким Жон Ун үг хэлсэн бөгөөд тэрбээр “Дарамт шахалт, хориг арга хэмжээ авхуулсан ч Хойд Солонгос улсын цөмийн зэвсгийн хөгжил ихээхэн өндөр төвшинд хүрсэн” гэдгийг тодотгосон.

Түүнчлэн хурлын хоёр дахь өдөр мэдэгдэл хийхдээ “Бусад цөмийн зэвсэглэлтэй орнууд тус улсын бүрэн эрхт байдалд заналхийлэл учруулаагүй байхад цөмийн зэвсгээ ашиглахгүй” хэмээжээ. Үүнээс гадна Хойд Солонгос улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үүргийг хэрэгжүүлэхээ онцлон тэмдэглэсэн байна.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хэлээ зөв хэрэглэе!!!!!! 2016-05-09 01:11:20
    "... хурал боллоо" гээд л хэлчих л дээ!!! Юуны чинь "зохион байгуулагдах"???
    202.179.24.16
    Мэдэгдсэн Хариулах