Өнөөдөр болох үйл явдлууд
 
10:00 цагт: НӨХГ-аас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай байгуулсан контракт гэрээг гардуулах үйл ажиллагаа болно. Арга хэмжээ Хангарди ордоны 14-н давхарт болно.

10:00 цагт: "Монголын инновацийн 7хоног-2016" арга хэмжээ 5-р сарын 9-15-ны өдрүүдэд болно. Нээлтийн арга хэмжээ  БСШУЯ дээр болно.

11:00 цагт: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшингийн анхны бие даасан тоглолтын ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ УДБЭТ-ын 2 давхарт болно.

11:00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайг тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт" зохион байгуулагдах гэж байна.

11:00 цагт: Нарны гүүрны зүүн тал нарны зам дагуу ТЭС ПЕТРОЛИУМ шатхуун түгээгүүрт Веритек ХХК-тай Тэс Петролиум ХХк хамтран үний бодит хөнгөлөлтийн УЖЗ /нөөцийн удирдлагын системийн шинэ технологийн нээлт болно.

11:00 цагт: 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад Суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайдууд  Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө,

11:30 цагт: Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

19:00 цагт: ЦДБЭЧ-ын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийг тоглолтыг Улаанбаатар паласт толилуулна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.