ХҮН-ынхан мөрийн хөтөлбөрөө булаалдах вий
Өнөө жилийн УИХ-ын сонгуульд түүхэндээ хамгийн их буюу 90 бие даагч нэр дэвших нь. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж 76 жижиг тойргоор сонгууль явуулахаар болсон. Энэ бол бие даан нэр дэвшигчдэд хамгийн ашигтай хувилбар.  Иймээс ч зарим бие даан нэр дэвших сонирхолтой хүмүүс цөөнгүй байна. Лам олдохгүй бол буцахдаа таныг залъя гэдэг шиг нам олдохгүй бол бие даан нэр дэвших тухай бодол өвөрлөн яваа хүн цөөнгүй.

Бие даагчдын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. СЕХ ХҮН-ыг бүртгэхээс татгалзсан тухай өнгөрсөн долоо мэдэгдсэн. Иймээс тэднийхээс 20 хүн бие даан нэр дэвшихээр болж.

ХҮН-ынхан СЕХ-нд бичиг баримтаа дутуу хүргүүлсэн гэх.  Тодруулбал, Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байж. 2016 оны сонгуулийг угтан байгуулагдсан нам жилийн ч нүүрийг үзэлгүй тамгаа булаалдаж, булайгаа тарьсан тэдэнд угаас өөр сонголт үлдсэнгүй.

Тэд энэ тухай “ХҮН өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Одоогоор манайд бие дааж нэр дэвших 20 орчим гишүүн бий. Зайлшгүй оролцох ёстой хүмүүс гэсэн үг. Гэхдээ хэрвээ манай намыг сонгуульд бүртгэвэл бид бүгд намаасаа нэр дэвшээд явна.Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид тодорхой арга хэмжээ авч, ажиллаж байна. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно” гэсэн.

Магадгүй тэд дарга цэргийн суудлаа булаалдаж, амжилт олохгүй гэдгээ сая нэг ухаарсан байж болох. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв ямар хэрэгтэй гэж. Одоо бол эцсийн сонголтоо эвтэйхэн ашиглахыг л илүүд үзэх хэрэгтэй.

Хуулийн дагуу намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хуульд харшлахгүй. Ганц асуудал гэвэл тамга тэмдэгээ булаалддаг шигээ мөрийн хөтөлбөрөө булаалдахгүй гэх баталгаа байхгүй.  Тэд намаараа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аудит өгч, батлуулсан. Тэгэхээр миний дэвшүүлсэн санаа, миний тамга дарсан мөрийн хөтөлбөр гээд л эхэлвэл бас л эвгүйдэнэ. Тэд хэтэрхий их амбицтай, эрх ашгийн зөрүүтэй хүмүүс. Нэг дээвэр доор батгах гэж хичээх нь ч эрсдэл ихтэй.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөр 2016-05-10 03:18:33
    Залуучуудад боломж олгоно гэдэг чинь дарга болгох тухай биш, харин ажил даалгаж хийлгэхийг хэлдэг баймаар.
  • Аня 2016-05-09 09:16:21
    Хамгиин ухаантайн нь бие даах бэлтгэлээ базаасан гсн үг Сонгоход буруудахгүй шүү Бусад намын гарууд одоол ухаа орж бие даах гсн давших эрх бдгүү
  • Зочин 2016-05-09 06:33:33
    Гүндалай, Батзандан, Баасанхүү, Магнай, хинжшүү нараас ер дээрдэх юмгүй шезотой амьтадын цуглуулга
  • Иргэн 2016-05-09 05:50:39
    ХҮН-ынхан босоо Ганбааг хөөгөөд явуулчихсан одоо өөрсдөө баларна а. Зөвхөн Ганбаа л ХҮН-ыг нам шиг нам байлгаад Монгол улсын эрх ашгийг хамгаална бусад нь худал...
  • Төрд төрийн хүн чухал 2016-05-09 01:58:12
    Улс төрийн ноён нуруутай,олон жил төр барилцсан, нэр сэвтээгүй, жудагтай, шуналгүй, улс орноо гэсэн сэтгэл зүрхтэй ах нарыг л сонго. АН-с хэнийг ч бүү сонго
  • зочин 2016-05-09 01:23:48
    Амархан дарга болж АН-ын ах нар шигээ төсвийн мөнгөөр тоглох гэсэн бүтэлгүй л боллоо доо, тэгээд ч ХҮН гэдэг чинь АН л юм байна лээ дээ, чааваас
  • . 2016-05-09 01:13:19
    Төрд гарч хувалз маягаар амьдрах гэсэн өлөн гуринх дараа ээлжийнхэн!!!!!!!!!!!
  • qw 2016-05-09 00:37:34
    Ganbaatar haa bn aa? Yu ch oilgosngui.