Оффшор данстай улстөрчдийг өнөөдөр зарлана
УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшорт данстай иргэдийг энэ сарын 9-нд буюу өнөөдөр зарлах тухай мэдэгдсэн билээ. Тэрбээр саяхны ярилцлагадаа" Энэ сарын 9-ний өдөр Панамын оффшор бүс мэдээллээ ил болгож, бидэн рүү Монголын оффшор данстануудын мэдээллийг явуулна гэсэн. Одоогоор яг нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Н.Дэлгэрсайхан, Н.Амарсайхан зэрэг жирийн иргэдийн мэдээлэл байгаа. Энэ хүмүүс нэгэнт улстөртэй холбоогүй учир би ил гаргахгүй. Энэ нь ч надад падгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийн оффшорт байгаа данс, дансны мэдээлэл л надад сонирхолтой байгаа” гэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Монголын улстөрчдөөс хэн нь оффшор данстай вэ гэдэг нь ил болох нь.
 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine