Хорих 461 ангиас Г.Уянга гишүүнд захидал бичжээ
Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын даргаар УИХ-ын гишүүн ажиллаж байгаа. Тус намынхан Монголын Ногоон Нам хамтран "Нэгдмэл Монгол" эвсэл байгуулж 2016 оны сонгуульд оролцох эрхээ авсан. Гэвч  Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг гэгч цагдан хорих 461 ангиас УИХ-ын гишүүн Г.Уянгад хаяглан ил захидал бичжээ.  Тус захидалд УИХ-ын гишүүн Г.Уянгаас намаа буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх.  Ил захидалд “Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-6 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг миний бие УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга болон Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүдэд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.

Миний бие 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, дунд сургуулиа төгсөөд “Их засаг” дээд сургуулийг эрхзүйч хуульч мэргэжлээр дүүргэсэн билээ. Хууль зүйн өмгөөлөл хийж явахдаа ажил төрөл хөөцөлдсөн, тендер авах гэсэн компанийн захирлуудтай танилцсан. Эхний иргэдэд тодорхой хэмжээний тендер, ажил өгөөд зуучлалын хувь авдаг байсан. Сүүлдээ зарим ажил нь бүтэхгүй, тендер цуцлагдах зэргээс үүдээд зальдагч, луйварчин нэр зүүж эхэлсэн.

Сүүлд авсан мөнгөө өмнөх ажлын төлбөртөө өгсөөр нэг мэдэхэд 2,2 тэрбум төгрөгийн хохиролтой, 57 холбогчтой том хэрэг үйлдчихсэн байлаа. Би өөрийгөө буруу замаар яваад мэдсэн ч Г.Уянга, Х.Баттулга нарт итгэж явсан. Миний бие Г.Уянгааг “Их Монгол” гэдэг дээд сургуульд сурч байхад нь танилцсан. Харин Х.Баттулгатай “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам” байгуулсан үед танилцсан юм.

2015 онд “Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга “Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй үгүй. МАХН явцгүй болчихлоо” гэсэн.

Миний хувьд “Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо” гэж үнэнээ хэлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга “Тэгвэл чи намаа зарчих” гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад “Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья” гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, “РСТ” ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ.

Гэтэл Х.Баттулгатай, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ. Намайг цагдаад баригдана гэдгийг мэдэж байсан бололтой.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга , Х.Баттулга нар намайг шоронд хийн намыг минь булаан авсан гэж хардахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд 2,2 тэрбумын хохирлын дийлэнх “Тусгаар тогнол, эв нэгдэл нам”-ын ажилд зориулсан зарлага байсан юм шүү. Би тогтсон ажил, өөрийн гэр орон байхгүй. Гурван хүүхэдтэй, эхнэр минь “Алтай” хотхонд байр түрээслэн амьдарч байсан. Энэрэнгүй сэтгэлт УИХ-ын гишүүн Г.Уянга эхнэр хүүхдийг минь бодоод байрны түрээсийг өгч байсан удаагүй. Эхнэр маань Г.Уянга, Х.Баттулга нартай холбогдох гээд чадахгүй байна.

Миний бие хийсэн хэрэгтээ 5-10 жилийн хорих ял авч магадгүй. Нийтдээ 20 гаруй компани, хувь хүнд хохирол учруулсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. Иймд миний хохирлыг “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-аас гаргаж аваарай. УИХ-ын гишүүн Г.Уянга яагаад энэ намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг, А.Баттөр нарыг дурсахгүй байгаа юм бэ. Тиймдээ тулсан бол Шударга үнэний дүр эсгэгч Г.Уянга та миний байгуулсан “Тусгаар тогтнол Эв нэгдлийг нам”-ыг буцаан өгнө үү.

Мөлхөж буй хүүгээ харж чадахгүй мөглөнд тарчилж яваа намайг Г.Уянга та эвгүй тонгорлоо. Намыг минь салгах гэж наалдаж явсан гэдгийг сая мэдлээ. “Тусгаар тогтнол, Эв нам”-ын гишүүд ээ эзэн нь эзгүй үед гэрт нь орж суучихаад улс төр ярих эвгүй биш гэж үү. “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын эхний арван гишүүн нь миний найзууд бий. Тэд нарыг минь хүртэл ад үзээд хөөж туужээ. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй учраас энэхүү захидлыг бичлээ.

Г.Уянга гишүүн та ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө үхэхэд бэлэн гэдэг. Тэр ард түмний чинь эд эс эхнэр хүүхэд минь байгааг бодооч. Та хэлсэн ярьсан шигээ шударга байгаач. Үнэнч шударгын баг зүүчихээд улс төрийн шоу хийхээ болиоч ээ. Н.Энхбаярыг хичнээн өмөөрч байв. Түүн шигээ намайг хамгаалаач. Туслаач ээ. Явцуу улс төр хийхийн тулд эх орончийн дүрд тоглоогүй гэдэгт найдна. Ойрын үед ирж уулзахгүй бол олон зүйл ил болгох болно гэдгээ намын нөхөд болон Г.Уянга, Х.Баттулга нарт дамжуулан хэлье.
/Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-8 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг/” гэжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-02-13 14:14:45
    УЛС ТӨРИЙН ЯНХАН , БУЗАР ШУЛАМ , ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧ , ХҮМҮҮСЭЭ , АР ИРГЭДЭЭ ЭНЭ БУЗАРЫН САЛХИН ДООГУУР БҮҮ ГАР ! ! !
    202.70.46.217
    Мэдэгдсэн Хариулах
  • ah 2017-01-29 16:27:22
    Uyanga zailaach,shivshig,chi nobsh boljee
    172.56.27.72
    Мэдэгдсэн Хариулах
  • сонгуулийн чөтгөр 2016-06-09 05:13:26
    чи энэ олон хүмүүсийг тархийг угааж сонгууьд нэр дэвшүүлээд унасан тохиолдолд гаргасан зардлыг нь төлөхүү , хүн тамд унагаж авсан нам чинь улс төрд орохуу горьд...
    103.57.93.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-09 08:58:37
    Энэ Их засаг сургуулиас хүн яаж залилахыг заалгасан юм байхдаа, ёстой цагаандаа гарсан гар байна даа, ийм л юмнууд нам байгуулаад явахаар чинь яах вэ хэлэх үг а...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • unen horvoo 2016-05-09 05:57:05
    buhel buten tusgaar togtnoson Mongol uls nam hudaldaj abjihaad uls tur yriad buhel buten ulsiig udirdaj huuli batluulaad iim humuus nhad yaj Mongol uls uls bhii...
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Сурэн 2016-05-09 05:04:19
    Худалдаж авсан барааныхаа унийг толоочээ. Наймаа бол наймаа ш тээ.
    150.129.141.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Жудаггүй улс төрчдийг зайлуул 2016-05-09 02:37:13
    Уянгыг Шинээр нам байгуулсан юм байх гэсэн чинь хүний намыг дээрэмдсэн юм байна. Ийм улс төрийн хуйвалдаан л Монголыг алж байгаа. Арчаагүй хогнууд вэ?
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-09 02:19:20
    энэ нэг хошуугаа цорвойлгож ярьдаг хүүхэн одоо улс төрд хэрэггүйэээ, ард түмэн одоо мэддэг болсон байлгүй дээ
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-05-08 14:41:21
    taarsan taar shuudainuud bugd zail. naad nam uxaantai boxiriin jorlon chini nuraaj xaya
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-08 09:46:40
    Huviinhaa yumiig nehej bga ch yum shig nam hurtel hunii huviin much bolchihson horvoo yumuu daa zarna ch geh shig neg ni avna ch geh shig
    202.179.26.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-08 06:38:58
    хэрүүл ховны тулам өрөө төлнө өө
    103.212.116.160
    Мэдэгдсэн Хариулах