Эрүүл мэнд спортын сайдыг томилох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх үү
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл баасан гарагт  хуралдаж ирэх долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудын хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу ирэх долоо хоногийн лхагва гарагт Эрүүл мэнд, спортын сайдыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон байна. Уг нь энэ асуудлын өнгөрсөн лхагва гарагт байнгын хороогоор хэлэлцэхээр товлоод байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй юм.  

Харин энэ долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ирцээ бүрдүүлж энэ асуудлыг хэлэлцэх үү гэдэг асуудал хүлээлт үүсгэж байна.

Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Ц.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Их тамир сумын харьяат, 1978 онд Анагаах ухааны дээд сургууль, 1981 онд Москвагийн  Анагаах ухааны дээд сургуулийн Эмгэг физилоги,  АНУ, Герман, Австралид тус тус мэргэжил дээшлүүлсэн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор цолтой.Улсын клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн, 1979-1989 онд Анагаахын шинжлэх ухааны дээд сургуульд багш, аспирант, 1989-2013 онд Анагаах ухааны их сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, 2013 оноос өнөөг хүртэлх хугацаанд мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-09 02:17:39
    Lambaa bsan ni deeree ene boginohon hugatsaand ene hun l hiij chadnaa
  • зочин 2016-05-09 01:26:10
    АН-ын лаларууд энэ салбарыг унагааж дууслаа, МАН-ын үед бас ч гэж цэгцтэй байсан юм байна аа, хууль дүрэм хэрэгждэг байсан юм байна
  • lambaa novsh 2016-05-08 12:15:08
    lambaa hezee ene salbaraas zailah ve
  • irgen 2016-05-08 11:25:57
    lambaa uhchih geed khetsuu baigaa yum bish u