“Гэгээн муза” наадмын шилдэгүүд тодорлоо
Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өндөрлөв. Наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг хүртэв. Мөн нийт 5 номинацид нэр дэвшиж 5 муза хүртсэн “Ромео Жульетта” , “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг жүжгээр шалгарав.
Хөгжимт жүжгийн төрөл

Шилдэг тайзны зураач:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд

Шилдэг эрэгтэй гол дүр:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай

Шилдэг найруулагч:
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай
Түүнчлэн Хөгжимт жүжгийн  төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.
 
 “Нэг хүний жүжгийн төрөл”
 
Шилдэг жүжгийн зохиолч:

 “Эр өндөг” жүжгээр  П.Батхуяг

Шилдэг тайзны зураач:

 “Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий

Шилдэг эрэгтэй жүжигчин:

- “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр  Баста Цыденов    
                                        
Шилдэг эмэгтэй жүжигчин:

 - “Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун

“Драмын жүжгийн төрөл”
 
Шилдэг эмэгтэй туслах дүр:

 “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь

Шилдэг эрэгтэй туслах дүр:

        - “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг эмэгтэй гол дүр:

- “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн

 Шилдэг эрэгтэй гол дүр:

 - “Ромео Жульетта” жүжгийн  Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр

П.УНДРАМ 
Оллоо.мн   
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.