А.Сүхбат аварга зүлэг ногоон дэвжээндээ дахин гарах уу
Монгол бөхийн цолны найрааг эсэргүүцэн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлаад нилээдгүй хугацаа үдэж байгаа Монгол улсын даян аварга А.Сүхбат Ардын хувьсгалын 93 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмаар зодоглох тухай яриа гарч эхэллээ. Аварга өөрөө хэлээгүй ч түүний ойр тойрныхон болоод шавь нар нь түүнийг энэ жилийн наадамд зодогдож магадгүй хэмээн хэлжээ.

А.Сүхбат аваргын хувьд Монгол бөхийн шинэчлэлийг дэмждэг бөгөөд одоо байгаа цолны найраа гэх мэт шударга бус үйлдлүүд байхгүй болвол дахин зүлэг ногоон дэвжээнээ гарахад бэлэн хэмээн хэлдэг билээ. Тэрбээр энэ жилийн наадамд барилдаж магадгүй болоод байгаа нэг шалтгаан бол Даян аварга цолыг хасаж Г.Өсөхбаяр болон А.Сүхбат нарт Дархан аварга цол олгож магадгүйтэй холбоотой юм. 

А.Сүхбат аварга Дархан аварга цолонд хүндэтгэл үзүүлэн энэ наадмаар зодоглох байх гэсэн хүлээлт ч наадамчин олны дунд байгаа юм. Ямартай ч А.Сүхбат аварга зодогловол энэ жилийн наадам ярих сонин ихтэй байх нь ойлгомжтой.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.