1549 иргэнд ипотекийн зээлийг таван хувийн хүүтэйгээр олгожээ

5 дугаар сарын 5-ний өдрийн байдлаар, банкууд 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1549 иргэний 5%-ийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8%-ийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна. 

Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-07 11:05:03
    8 хувийн зээлийг 5 хувьд оруулаад байна гэж битгий худлаа ярьцгаа лав л хөдөөгийн хаан банканд хэрэгжисэн юм алга гэдгийг эрхэм дээдсүүд минь мэдэж байна уу
  • зочин 2016-05-07 09:47:52
    Дампуурах нехцелийг бурдуулж бна.Телберийн чадвар бгаа юм уу.8 ийг 5 болгосон зерууг хаанаас хэн телж байгаа юм.
  • zochin 2016-05-07 08:52:07
    Bid chin bayan bishee tagaad yalgaad bgaa um be mkv -100-g hamaruulj 5%-8% bolgoj tuviin bvsee uguuchee bid chin hool und idmeer bna unah unaatai bolmoor bnaa