Г.Болдбаатар аваргалж, дэлхийн чансааг тэргүүлэхээр боллоо
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Баку-2016"  Их дуулга тэмцээний 60 кг-ийн жинд 2014 оны дэлхийн аварга,  Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар аваргалж, алтан медаль хүртлээ.




Тэрээр эхний тойргуудад Ливан, ОХУ, Их Британи, Узбекистаны бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан ба аваргын төлөө Японы бөх Рюүжү Нагаямаг цэвэр ялснаар чансаагаа 500 оноогоор нэмэх боломжтой боллоо. Ингэснээр 60 кг-ийн дэлхийн чансааг 2151 оноогоор тэргүүлэх боломжтой боллоо.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.