Хилийн яармаг худалдаа зохион байгуулна
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол нарын хамтын ажиллагааны хэлэлцээрт хилийн яармаг худалдааг жилд хоёр удаа зохион байгуулахаар тохиролцсон байна.
Гэрээ ёсоор энэ оны эхний хилийн яармаг худалдааг ирэх сарын 2-5-ны өдрүүдэд Увс аймгийн Давст сумын нутаг Боршоод хийхээр болжээ.

Хилийн яармаг худалдаа болох гэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг томилогдож, бэлтгэл ажилдаа орсон байна. Хилийн яармаг худалдаанд Увс аймгийн болон бусад аймаг, хотуудаас худалдаачид өргөнөөр ирж оролцдог уламжлалтай бөгөөд дараагийн хилийн яармаг худалдаа ирэх намар болох аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.