Чуулганы хаалттай хуралдааны талаар Ц.Даваасүрэн гишүүн мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна" хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.

Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг, тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. УИХ-ын гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ” гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-05-06 23:46:07
    tsergiin angiydad dandaa iim hereg garah umaa enh tsagt eh ornoo hamgaalhaar yavaad yheed baij boloh uu hariytsah ezengyi mal shig boljee mini mongol
  • фц 2016-05-06 12:45:35
    Тэнэгээ МАН-ын бүлэгт орсон оо мартсан уу. Хөвсгөлөөс дандаа ийм гарууд гарах юмаа