Хурандаа цол олголоо
ЗХЖШ-ын даргын тушаалаар өнөөдөр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчиндээ санал санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа 9 дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн Хурандаа цол олголоо.

Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зэвсэглэл техникийн бодлого зохицуулалт, гадаадын тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Отгонцэрэн, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга-хяналт шинжилгээ үнэлгээний ахлах офицер, дэд хурандаа Л.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын ахлах офицер дэд хурандаа Г.Отгонбаяр нарт Хурандаа цол олголоо. Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, дэд хурандаа С.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Х.Гансүх, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, Хил хамгаалах Ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа А.Баатар, Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч дэд хурандаа Б.Лувсанравдан нарт албан тушаалын зэрэглэлийн Хурандаа цол олгосон байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.