АСЕМ-ын хүрээнд Хятадын Засгийн газраас 15 машин бэлэглэв
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол  5 дугаар сарын 6-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаны хүмүүс болон Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, буцалтгүй тусламж хүлээн авч буй байгууллагуудын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
 
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад зочид буудлын тавилга зэрэг байгаа юм.

Тусламжийн эхний хэсэгт гудамж, зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын нэг машин зэргээс гадна цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд багтаж байна.
 
Тусламжийн үлдсэн хэсгийг энэ 5 дугаар сард багтаан нийлүүлэх бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд ирж машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгаж, ажилд бэлтгэх болон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтуудыг зохион байгуулах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чадах ч чадуу нь ширвэгдэнэ 2016-05-06 12:56:58
    хятадын захиалгаар энэ асем гэгч зусардан бялдуучлах үйл ажиллагааг зохион байгуулах гэж бнуу. нэр хүнд гэдэг зүйл өнгөц нүүрэн талаа харуулад өнгөрөхийг хэлн
  • Бид чаднаа 2016-05-06 10:09:08
    Бид АСЕМ зохион байгуулах эрх авсан нь өөрөө маш том нэр хүнд шүү! Эргүү нэг нь ойлгохгүй
  • Зочин 2016-05-06 09:31:29
    Гуйлагчингаа мэдэхгүй хүзүүгүй толгой юун том юм амалдаг хог вэ, яршиг зүгээр АСЕМ-иай АСЕМ-гүй Монгол минь л Монголоороо байвал болоо биш үү