15.6 сая төл хүлээн аваад байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх  7 хоногоос 1.4 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.

Мөн нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс: тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхэнд тоологдсон нийт малын 1.8 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (158746), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (90064) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.