Хаврын тариалалтад нэмж 5200 тонн үрийн улаанбуудайг гаргахаар боллоо
Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.

Өнгөрсөн онд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

Тиймээс ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа улаанбуудайн үрийг тариаланчдад олгох асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаа өргөн мэдүүлснээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Шадар сайдын тушаал гарч улсын нөөцөд хадгалагдаж буй стандартын шаардлага хангасан нийт 5200 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд олгохоор боллоо. Үрийн улаанбуудайн нэг тонныг бэлнээр 800 мянган төгрөгөөр тооцож, тариаланчдад олгох юм.


 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Талх идэгч хотын иргэн 2016-05-06 09:03:46
    Энэ одоо төвөгтэй юм аа. Хавар үр байхгүй үр өг гэнэ. Намар үнэтэй авсангүй өндөр үнээр ав гэнэ. Алдагдалтай ажилвал татаас авна гэнэ. Ашиг бол минийх гэнэ