Автомашин угаалгын газруудын асуудлыг цэгцэлнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.Нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлалтай автомашины угаалгын газруудад нийслэл, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодизи, зураг зүйн хняалтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. Тэдгээрийн
15 нь гүний худаг,
60 нь төвийн шугамд холбогдсон,
5 нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна.Харин 12,5 хувь нь буюу 10 нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу 2 нь гаднаа хог хаягдалтай байсан байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.

Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна. Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.