ӨБХ-ны дарга Ж.Батзандан замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Зам, тээврийн яам болон Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын явцтай танилцаж, мэдээлэл авлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдэд баригдах замын ажлын бэлтгэл хангагдсан эсэх талаар мэдээлэл авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр, бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэх мөн тендертэй холбоотой маргааныг нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлага бий болоод байгаа тул холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж буйгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэллээ.

Зам, тээврийн яам болон Худалдан авах ажиллагааны газрын албаны хүмүүс тус дүүргүүдийн бүсэд байршилтай “Хонхор”, “Городок”-ын зам тендерт шалгарсан ба ажил гүйцэтгэх компаниудтай гэрээгээ хийснээр замын ажил удахгүй эхэлж, хугацаандаа дуусна гэсэн тайлбар хийлээ.

Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг шалгаж, чиглэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-06 09:34:35
    энэ одоо бурхангүй газрын бумба галзуурна гэж ЕС юмуу, ЗТС юмуу, уул нь 7 сарын 1-ний хэргээр шоронд сууж байх ёстой шезофрен оноштой өвчтэй амьтан шүү дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • яах гэж ингэж бдын 2016-05-06 10:07:20
      Өргөдлийн байнгын хороон дарга ш дээ. Ирсэн өргөдлийн дагуу л очиж үзэж Яачаад бган
      103.9.88.210
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-06 08:51:04
    Солиот Батзандан чамд замын ажил ямар хамаатай юм бэ, тэр шар хадандаа очиж шезогоо эмчлүүл, эрүүл юм бол 7 сарын 1-ний хэргээр шоронд суу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • өааө 2016-05-06 10:07:27
      Өргөдлийн байнгын хороон дарга ш дээ. Ирсэн өргөдлийн дагуу л очиж үзэж Яачаад бган
      103.9.88.210
      Мэдэгдсэн Хариулах