Маргааш их цэвэрлэгээтэй
Нийслэлийн хэмжээнд маргааш буюу энэ сарын 07-нд зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр зуслан, ногоон бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ.

Тус цэвэрлэгээнд байгууллага, аж ахуйн нэгж иргэд,их дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм.  Энэ удаагийн их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн   өөрсдөө санаачлага гарган хамт олноороо оролцож байгаа юм.

Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт маргааш Чингисийн талбайд 10.00 цагаас, зуслангийн чиглэл Зунжингийн өмнөх талбайд 11.00 цагаас болно. Цэвэрлэгээнд нийт 810 хүн оролцоно. Мөн “Монголын сурагчдын холбоо”-ны 3000 сурагч дүүрэг бүрт түүвэр цэвэрлэгээг хийх юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.