Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдлаа
Агаарын тухай хуульд 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд шилжин шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь долоо хоног бүр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэ санал санаачилга, өмнө хийгдэж байгаа ажлын явцын талаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргадаг. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараахь гурван асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Зарим уурын зуухны үйл ажиллагааг зогсоож төвийн дулааны
 системтэй холбох шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн А болон Б байр, 124-р цэцэрлэг, 10-р хорооны цогцолбор зэрэг Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах байгууллагуудыг дулаанаар хангадаг 5 уурын зуухнуудын ажиллагааг зогсоож төвийн дулааны шугамд холбохоор шийдвэрлэлээ. Энэ ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын 5 томоохон эх үүсвэр байхгүй болоод зогсохгүй улсын төсөвт 300 орчим сая төгрөгийн хэмнэлт гарах юм. Энгийн үгээр хэлбэл эдгээр 5 уурийн зуухнууд нийлээд  1110  өрх энгийн зууханд түүхий нүүрс түлэх, агаарт гаргах бохирдол байхгүй болно гэж үзсэн.   
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл,
тооллогын ажлын явцыг хэлэлцлээ

2014 оны 5 дугаар сараас Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажил эхэлсэн. Хурлаар тооллогын ажиллагааны явцтай танилцлаа. Нийслэлийн 315036 өрхийн 182882 нь гэр хороололд амьдардаг. Одоогийн байдлаар нийт гэр хорооллын өрхийн 21,6 хувь буюу 39228 өрх тооллогод хамрагдаад байна. Тооллогын ажлын үр дүнд агаарын бохирдуулагч суурин эх үүсвэрийн нэгдсэн сан бий болно. Ингэснээр тухайн чиглэлийн төрийн байгууллагууд нэгдсэн, зөв бодлого явуулах нэгдсэн тоо, мэдээллийн сантай болох боломж бүрдэнэ. Бүртгэл, тооллогыг үнэн зөв явуулахад холбогдох төрийн анхан шатны байгууллагуудын оролцоо нэн чухал байгааг анхаарууллаа. Мөн иргэд, аж ахуй нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
   
        Олон нийтэд хандсан Агаарын чанарын ухаалаг хяналтын систем 2014 оны 8 дугаар сард нээлт хийнэ

    Иргэд, олон нийтэд агаарын чанарын төлөв байдлын талаар мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө авах, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлэх ажлын явцтай танилцлаа. “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлснээр иргэд агаарын бохирдлын мэдээг өөрийн оршин байгаа газар, тухайн цагт авах  боломжтой болох бөгөөд үүнээс гадна ухаалаг утсан дээр суусан аппликэйшн мөн Улаанбаатар хотын хөдөлгөөны нягтрал ихтэй 10 цэгт агаарын чанарын мэдээг LED дэлгэцээр дамжуулан иргэдэд ойлгомжтой байдлаар  мэдээлнэ. Тус ажлыг зарим хөгжүүлэлт хийсний дараа иргэдэд хүргэх шийдвэр гаргалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.