Г.Уянга: Намууд манай нам шиг ирцээ бүрдүүлмээр юм
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09 цагаас эхлэн хуралдахаар товлосон  ч гишүүдийн ирц бүрдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “ТТЭНН 100 хувийн ирцтэй. Бусад намууд манай нам шиг ирцээ бүрдүүлмээр” хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга  Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг байгуулж, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор болсон. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог Г.Уянга гишүүнтэй хамтрах болсон гэдгээ мэдэгдэж, намаасаа гарсан юм.

Харин одоогоор УИХ-ын гишүүн Л.Цог Тусгаар тогтнол эв нэгдлийн намын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-05-08 03:22:45
    Улс төрийн нам худалдаж авсан гэсэн мэдээ сошиалаар дүүрэн энэ чинь сонгуульд оролцох батламжаа авахаар гэмт хэрэг биз дээ. Учир нь улс төрийн нам бол үзэл бодл...
  • sas 2016-05-06 13:50:11
    hahaha
  • Зочин 2016-05-06 09:40:43
    За жаахан хошин өнгө аяс байна, гэхдээ яг яс тооцох юм бол үнэн л юм хэлсэн байна шүүдээ
  • ichmeer damshig ve 2016-05-06 08:43:44
    ichihgui baina gedeg neg bodliin zugeer ch yum uu.