Таван жилийн дотор 117 хүн барилга дээрээс унажээ
Өчигдөр болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар барилга барихад стандартад нийцсэн хамгаалалтын тор татах шаардлага тогтоох асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр уг асуудлыг танилцуулсан юм.  Нийслэлд 2011 оноос хойш барилга дээр 170 осол гэмтэл гарсан хэмээн бүртгэгдсэн аж.

Сүүлийн таван жилийн байдлаар баригдаж буй өндөр барилга дээрээс унасан 117 осол, гэмтэл гарсан байна. Тиймээс үүнийг бууруулахын тулд барилгын гадна талд шат вандан, хамгаалалтын тор зайлшгүй татах шаардлагатай байгааг албаныхан онцолсон юм.Ийнхүү бусад оронд хэрэгжүүлсэн жишгийн дагуу баригдаж буй барилгад хамгаалалтын тор татах, стандартын чанартай бэхэлгээтэй тор ашиглах шаардлагыг тогтоолоо.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор барилгын дуу чимээг тусгаарлах, барилгаас гарах тоосжилтыг гадагшлуулахгүй байх болон барилга дээрээс унахаас урьдчилан сэргийлэх түүнээс бүрэн хамгаалах зориулалт бүхий бат бөх тор татахыг шаардах аж. Уг ажилд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын захирамж гарган албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-05-08 09:55:06
    барилга дээр ажиллах хэрэггүй шүү залуучууд аа.Та нарыг группын 200 000 төгрөг эсвэл оршуулгын зардал төдийхөн зүйл л хүлээж байгаа.өдрийн 40 хөн төг-ний цалинт...