Гавьяат тамирчин Х.Батхишиг Азийн самбо бөхийн холбооны эмэгтэйчүүдийн комиссыг удирдана

Узбекистаны Ташкент хотноо Азийн самбо бөхийн холбооны 2-р конгресс хуралдлаа. Энэхүү хуралд нийт 19 орны төлөөлөгч оролцож, холбооны тайлан, цаашдын зорилт, самбыг хэрхэн хөгжүүлэх, уралдаан тэмцээний талаар илтгэж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна.

Мөн Азийн Самын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, комиссын дарга нарыг сонгосон бөгөөд Эмэгтэйчүүдийн комиссыг Монголын самбо бөхийн холбооны өрөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Батхишиг тэргүүлэхээр боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.