Хүүхэд харах үйлчилгээнд 1300 хүүхэд хамрагдаж байна
Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас мэдээлэл хийв.  Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж, улмаар шалгалтдаа тэнцээд "хүүхэд харагч" гэсэн гэрчилгээгээ гардаж авчээ.

Үүний 391 хүн нь байрныхаа дүгнэлтийг гаргуулаад, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авсан байна. Тус таван өдрийн сургалтын үеэр хүүхдийн эрх хамгаалал, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа гэх мэт хичээлүүдийг заадаг аж.

Өнөөдрийн байдлаар 150 хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна.Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хоёроос зургаан настай хүүхдийг /цэцэрлэгт явах боломжгүй/ харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг хэлнэ.

Улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113,300 төгрөгийг гаргаж байгаа. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болох байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.