Нэр дэвшигчдэд хамгийн ээлтэй жижиг 76
УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр орой 22 цагаас эхлэн хуралдав. Ийнхүү ажлын бус цагаар чуулганы танхимд гишүүд цугларсан учир нь Сонгуулийн тухай хууль. Өчигдөр 18 цаг гэхэд АН, МАН-ын бүлгүүд сонгуулийг 76 жижиг тойргоор явуулах талаар саналаа нэгтгэсэн байв. Иймээс үдээс хойших чуулганы хуралдааныг шөнийн 22 цагт зарлан хуралдуулсан хэрэг. Хуралдаанаар гишүүдийн олонх нь 76 жижиг тойргоор 2016 оны сонгуулийг явуулахыг дэмжив.
Ийнхүү хуулийг яаран батлаж, өнөөдрөөс намууд нэр дэвшүүлэх процессоо эхлүүлэхээр боллоо.  Өчигдөр хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд “Нэр дэвшүүлэх хугацааг энэ сарын 23 болгож өөрчилж байна. Хуулийн хугацаандаа намууд нэр дэвшигчдээ тодруулах боломжтой боллоо. Харин тойргийн мандат, нутаг дэвсгэрийг тогтоох тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногт намын бүлгүүд хэлэлцээд, хурдан шийдвэрлэчих хэрэгтэй" гэлээ. 

Нэг үгээр ирэх долоо хоногт жагсаалтыг 28 мандатыг хэрхэн хуваахаа шийднэ. АН, МАН-ынхны урьдчилсан тохироог ёсоор бол хотод 14, хөдөөд 14 мандат нэмэхээр хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурван мандат бусад дүүрэг хоёр мандат. Мөн хамгийн олон хүн амтай аймгуудад нэг нэг мандат нэмэхээр тохирчихоод байгаа тухай хоёр намынхан цухалзуулж байгаа.

Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны сонгууль хүртэл нэг тойрогт нэг мандат буюу жижиг 76 тойрогтой системээр сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон 26 тойрогт мажоритар тогтолцоог сонгож, 2012 онд анх удаа хувь тэнцүүлсэн тогтолцоог хуульчилсан. Энэ удаад жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох байсан ч сонгуулийн өмнөхөн ийнхүү хуулиа өөрчиллөө.

2015 оны төгсгөлөөр сонгуулийн тухай хуулийг батлахдаа л тэд МАН-ын саналыг сонсож, дагах хэрэгтэй байв.  Сонгуулийг хэлэлцэх үед МАН жижиг 76 мажоритар тогтолцоо бүхий хуулийг батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. АН-ынхан харин дэмжээгүй. Гэвч АН-ынхны фракц хоорондын дайн тэднийг Сонгуулийн хуулийг эргэж харахад хүргэж, Цэц загатнасан газар нь маажив. Иймээс АН-ынхан МАН-ын санал болгож байсан жижиг 76 тойргийг өчигдөр уухайлан дэмжих нь тэр. Сонголт ч байгаагүй.

АН-ын фракцууд хэзээ ч нэг цул болж чадахгүйгээс хойш мажоритар тогтолцоо тэдний эцсийн сонголт. Үгүй бол АН ч, МАН ч  Н.Энхбаяр М.Энхсайхан нараар овоглосон жижиг намуудад суудлаа алдах магадлалтай байв. Н.Энхбаяр бол өөрийн гэсэн багаа оймсондоо эвтэйхэн хавчуулаад ороод ирж чадах байв. Иймээс л 76 мажоритар системийг сонгох нь илүү эрсдэлгүй.

Мөн томсгосон 26 тойргийг бус, жижиг 76-г сонгож байгаа нь цаг хугацаа давчуу байгаагаас ч үүдэлтэй.  Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байхаар хуульчлан баталсан.

Тэгэхээр энэ богино хугацаанд томсгосон 26 тойргоор сонгууль болвол нэр дэвшигчдэд халтай. Тойргийн бүх сонгогчиддоо танигдах хугацаа давчуу бас зардал ихтэй. Иймээс хамгийн зөв хувилбар бол жижиг 76. Иймээс тэд 2016 оны сонгуулийг  жижиг 76 тойрог буюу жалга, довоор нь хуваах хуулийг баталлаа.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • guraw 2016-05-13 13:12:06
    Zugeer ted nart I sanalaa bitgie ug.!!!
    49.0.204.151
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-05-06 23:34:14
    MANAN dahin durvun jil tur barihaar hyylia batlaad bna Mongolchyydaa bid ingeed dyv dyygai syygaad baij bolohgyish dee temtseld bosotsgooe belen baigaarai!!!
    71.33.157.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2016-05-06 05:31:34
    Мөнгөний сонгуулийн хуулиа өөрсөддөө зориулаад батлаад авлаа шүүдээ. МАНАН. 4 жилд сайн л мөнгө хурааждээ энэ луйварчингууд. Дахиад 4жилд төрд байвал улс мөхөнө...
    107.6.150.26
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-05-06 04:57:59
    MANAN uursdiin erh ashgiin yydnees congyyliin hyylia batallaa Mongoliin ard tymeen uursdiinhuu bie daasan ner devshigchdiig baihgyi bol congyyliin hyydsaa shyyd...
    71.33.157.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-06 03:49:15
    Ер нь энэ 2 нам зөв ч буруу ч асуудлаа шийдээд явах нь зөв, тэгэхгүй бол Гүндалай, Шинэбаяр, хиншүү Ганбаа мэтийн үгээр явбал хэзээ ч сонгууль болохгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах