Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Нийслэлд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа нийслэл даяар эхэлнэ.

09:00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90 жилийн ойн баярыг угтан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоердугаар хэлтсээс Хүчний 3 төрөлтийн Цагдаагийн байгууллагын аврага шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилэн Хүч спорт хорооны зааланд болно.

09:30 цагт: Улаанбаатар-Хөшигийн хөндийн ОУНБ чиглэлийн хурдны авто замын нээлтийн ажиллагаа Бөхөгийн даваанд болно.

10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах тухай, Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд.

11:00 цагт: БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн ЦАГААН ТОЛГОЙН үсэглэлийн баяр болох бөгөөд энэхүү баяр дээр нь баяр нэмж эдгээр хүүхдүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гарын бэлэг гардуулж өгнө. Арга хэмжээ Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль дээр болно.

11:00 цагт: АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээлэл өгнө. Хангарди ордны 14 давхарт болно.

11:00 цагт: "Тусгаар тогтнолын талбай"-д /Ялалт/ Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын хамтран зохион байгуулах "Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" өдөрлөг болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа мэдэгдэл хийнэ.

14:00 цагт: Монголын Үндэсний олимпын хорооны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралтай. Хурал МҮОХ-ны байранд болно.
 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.