Гэрээгээр ажиллах хүсэлтэй 10 мянга гаруй иргэн Солонгос хэлний шалгалт өгнө
Бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт энэ сарын 14-15-нд болно. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн гадаадад ажиллах хуч, дадлагажигч илгээх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүсэлтэй хэчнээн иргэн одоогоор бүртгүүлээд байна вэ. Тэднээс хэчнээн нь солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад орох вэ. Энэ талаар тодруулаач?

-Бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг жил бүр бүртгэдэг. Үүнтэй холбогдуулан бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авдаг. Энэ жил 10 мянга гаруй хүн бүртгүүлсэн.

 Тэгэхээр шалгалтад 10 мянга гаруй хүн орно. Мөн энэ жилийн шалгалтын агуулгад өөрчлөлт ороогүй.

-Шалгалт энэ сарын 14-15-нд болно гэсэн. Бүртгүүлсэн хүмүүс шалгалтад ирэхдээ ямар бичиг баримттай ирэх ёстой вэ?

-Бүртгүүлэгчид шалгалт өгөхдөө шалгалтын тасалбар, иргэний үнэлэхтэйгээ ирэх хэрэгтэй. Шалгалтад орохын өмнө шалгалтын төв комиссын гишүүд болон хянагч нар шалгуулагчийн зургийг царайтай нь тулгалт хийдэг учраас иргэний үнэмлэхээ зайлшгүй авчрах ёстой.Мөн гадаад паспортаараа бүртгүүлсэн хүн байвал паспорт шаардлагатай болно. Ямар нэгэн бичиг баримтаа орхисон бол шалгалтад оруулахгүй.

-Шалгалтын хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгалт хуваарьт цагтаа эрт ирж, хуваарийн дагуу суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг  www. hudulmur.mn сайтаас авч болно.

-Бүртгүүлсэн иргэд шалгалтад орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэд шалгалтад орохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, өөрийн шалгалт өгөх газарт тогтсон цагтаа ирсэн байх. Зарим хүмүүс шалгалтын хуудсанд өөрийн овог нэрээ тулгахгүй явуулах тохиолдол гардаг. Тиймээс хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй.

Мөн нэг хүнд нэг л хариултын хуудас өгөх учраас маш нягт нямбай бөглөх хэрэгтэй. Хэрвээ буруу хариулаад шингэн болон туузан штрикээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцно. Мөн гар утастай оруулахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Шалгалтыг хар өнгийн тосон балаар бөглөх ёстой байдаг. Энэ мэтчилэн зүйлсийг анхаарч, шалгалтдаа хоцрохгүй ирэх ёстой.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жагаа 2016-05-06 03:44:17
    АН-ын урагшгүй, бүтэлгүйн ачаар улс орны эдийн засаг тартагтаа тултал туйлдаж Солонгос явна гээд дахиад хуйлардаг болж.