400 саяын азтан шагналаа авч чадаагүй гэв
НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх иргэн Нийтийн эрхийг хамгаалах холбоонд ханджээ. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон.

Харамсалтай нь азтан НӨАТ-ын падаанаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас шагналын эзнийг олох компанит ажил орон даяар өрнөхтэй зэрэгцээд ялагчийг олохгүй бол тохирлыг дахин явуулна гэдгээ албаныхан нэг бус удаа мэдэгдсэн юм.Улмаар 03 дугаар сарын 30 өдөр Дорноговь аймгаас азтан тодорсон тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл тохирлын жинхэнэ азтан гэх Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж, өөрийгөө Гааль, татварын ажилтнуудад мэхлэгдсэн тухайгаа мэдээллээ. Тэрбээр 01 дүгээр сарын 27-ны өдөр Ботаникт байдаг хамаатныдаа очихоор Оргил супермаркетаар үйлчлүүлсэн бөгөөд 400 саяын тохирлын азтан мөн л өөртэй нь нэг өдөр Оргилоор үйлчлүүлсэн гэдгийг дуулаад интернетээр азтан тодруулсан бичлэгийг нөхөж үзсэн аж.

Гэтэл азтангийн дугаар өөрт нь байсан баримтын дугаартай яг таарсан тул даруйхан цахимд бүртгүүлье хэмээн e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй байна.Гайхсан Ц тэр даруй албаны хүмүүсээс тодруулахаар ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгдтэл “Таны баримтын бар код балартчихсан байна. Бид даруйхан шалгачихаад эргээд хариу хэлье, та хэд хоногоос ир” гэж хэлээд буцаасан аж.

Гэвч тодорхой ямар ч хариу өгөөгүй Татварын ажилтнууд хэдхэн хоногийн дараа бөөнөөрөө 400 саяын азтан Дорноговь аймгаас тодорлоо хэмээн хэвлэлийн хүрал хийсэн билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lalart 2016-05-07 01:17:08
    ajliin 21 geech lalraa
    103.212.117.59
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2016-05-06 04:26:48
    400саяын хонжворын эзнийг хулхиджээ.Ингээд төр нь хулхидаад байхаар чинь иргэд бид юу гэх вэ.Хуулийн байгууллагууд иргэний хохиролыг барагдуулах хэрэгтэй дээ.
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • he he 2016-05-06 02:26:15
    durvun zuun sayiig ogdog teneg biiznes bhuu maluudaa
    139.5.216.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-06 01:27:19
    хорин мянган төгрөг хожсон үүнийг хэзээ өгөх вэ
    183.177.101.109
    Мэдэгдсэн Хариулах
    • Лалар 2016-05-06 15:41:39
      лалрын данс руу чинь 21 хоногийн дараа шилжүүлнэ. Лалараа
      59.153.87.226
      Мэдэгдсэн Хариулах