Европын төв банк 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг дахин хэвлэхгүй
Европын төв банк 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг 2018 оны сүүл үеэс дахин хэвлэхгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Улмаар 500 еврогийн дэвсгэрт хэрэглээнээс хасагдах гэнэ.
 
Европын төв банкнаас yг мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэх эрсдлийг тооцоолж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарлажээ. Харин одоо гүйлгээнд буй тус еврогийн дэвсгэртүүд цаашдаа ч хүчин төгөлдөр байх аж.
 
Түүнчлэн Евробүсийн улс орнуудын төв банкнаас хугацаагүй 500 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийг татах, солилцоо мөн хийгдэх юм байна.
 
Евробүсийн мөнгөн тэмдэгтүүд дундаа хамгийн том мөнгөн дүн бүхий дэвсгэрт нь 500 евро. Энэ мөнгө нь 1000 швейцарь франктай тэнцэх
юм.
 
Гэвч энэхүү мөнгөн тэмдэгт нь бүлэглэлүүдийн мөнгө угаах гэмт хэрэг болон террористуудын санхүүжилтэд илүүтэй ашиглагддаг байна. Хууль бус мөнгөний урсгал өнгөрсөн онд гэхэд хоёр их наяд ам.долларт хүрсэн байжээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.