Н.Отгон: Эмч хүн алдаа гаргая гэж хэзээ ч боддоггүй
Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч эсэргүүцэл өрнүүлж буй. Энэ асуудлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Н.Отгонтой ярилцлаа. 

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмч нар ажлын хариуцлага алдсан тохиолдолд тэдэнд хүлээлгэх ял шийтгэлийг нэмэгдүүлсэн байгаа, энэ талаар ямар бодолтой байна вэ?
-2016 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд оруулсан шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шоронжуулсан найруулга хийсэн явдал боллоо. Тус хуулийн 15.1 буюу эмнэлгийн  эмч мэргэжилтэн хүн бүр ямар нэг байдлаар болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон ангилж, эмч мэргэжилтнүүдийг 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар яллах хууль боловсруулсан. Уг нь өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна.

-Та бүхний зүгээс яг юу хүсэж байна вэ?
 “Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм байхад ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс ч энэ хуулиа эргэн харж, засч залруулахыг УИХ, Засгийн газар, холбогдох байнгын хороод, Хуульзүйн яам, Эрүүл мэнд спортын яамдад хандан мэдэгдэж байна. Арван мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын үсэг бүхий шаардлагыг холбогдох хүмүүст албан ёсоор гардуулж өгсөн. Салбарын яам нь улс төржиж, сайд нь байн байн солигдсоноос болж өнөөдөр Монгол Улсад ийм хууль батлагдчихаад байна. Тиймээс түр хороо, эмч ажилчдын зүгээс улс орон даяар хамтын тэмцэл зарлаж байна.

-Хуульд яг юу гэж заасан байгаа юм бэ?, өмнө нь хэрэгжиж байсан хуулиас юугаараа ялгаатай болсон бэ?
 “Энэ хуулийг батлахдаа өмнөх хуулиасаа аль болох шоронжуулахгүй байлгах зорилготойгоор хүн амин ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялыг хүртэл багасгасан атлаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гардаг энэ хэргийг бусад болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргүүдээс илүү хүндээр яллахаар хуулинд тусгасан байна. Тухайлбал зам тээврийн ослын улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь хохироосон бол хуучин хуулиар 5-аас дээш жилийн хорих ял оногдуулдаг байсан. Гэтэл шинэчилсэн хуулиар яг эмч нарт оноох гэж буй ялтай адил 2-8 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна. Хоёрын хоёр хүний аминд хүрсэн хүнд оноох ял нь энэ. Авто ослын улмаас хүний амь нас хохирч байгаа тохиолдол ДЭМБ-ын тайлан мэдээгээр хоёрдугаарт явдаг. Ийм байхад болгоомжгүйгээр маш олон хүний амь нас хохироодог хэргийн ялыг хөнгөрүүлж багасгасан хэрнээ цөөн тохиолдлоор гардаг, эмч нарын алдаанд өгч байгаа ялыг хүндрүүлж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Эмч нар хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж хэлэх хүмүүс олон байна. Үүнийг эмч нар бидний хэн ч эсэргүүцээгүй. Гагцхүү ялын санкци нь хэтэрхий өндөр байна гэдгийг  л хэлэх гэсэн юм.

-Энэ хууль хэзээ батлагдсан бэ?
- Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард батлагдсан хууль. Эрүүгийн хуулийн 15.1-тэмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, амь нас нь эндсэн бол хоёроос найман жилийн хорих ял авна гэж заасан байна. Тус хуулийн10,1-д зааснаар санаатайгаар хүний амь насыг хөнөөж, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй ижил  ял авахаар заасан байна.

-Ажлын хэт ачаалал, техник төхөөрөмжийн хангалттай бус байдлаас болоод өвчтөнөө алдах эсвэл өвчтөний бие муудсан тохиолдол гарвал энэ бас санаатай үйлдэл гэсэн үг үү? Эмч нар хүнийг буруу эмчилж хохироосон тохиолдолд шийтгэлээ хүлээх ёстой гэж үзэх хүмүүс бий?
-Эмч хүн тангараг өргөн хүний төлөө зүтгэх үүрэгтэй ч өөрийн мэргэжлээ хүн төрөлхтөнийг мөхөөх зүйлд ашиглаж байсан гашуун түүхийг бид бүгд мэднэ. Тийм учраас Германы алуурчин эмч нарын хийсэн гэмт хэргийг хэзээ ч хүнтөрөлхтөний түүхэнд давтуулахгүй, мөн Гиппократийн тангарагийг шинэчлэх зорилгоор Дэлхийн анагаах ухааны нийгэмлэгийн Ерөнхий Ассамблейгаас Женевийн тунхаглал (эмчийн тангараг)-ыг 1948 онд Женев хотноо баталсан юм. Энэ тунхаглалын дагуу эмч “мэргэжлийн ажлаа ухамсартайгаар бөгөөд нэр хүндтэйгээр  гүйцэтгэж,өөрөө аюул заналд автагдсан ч хүний амь насыг дээдлэх бөгөөд хүн төрөлхтний эсрэг эрүүл мэндийн мэдлэгээ хэзээ ч ашиглахгүй” гэж тангарагласан байдаг.Эмч өвчтөнийг буруу эмчилснийхээ төлөө хариуцлага хүлээх нь зүй ёсны. Гэхдээ Эрүүгийн шинэчилсэн хуульд энэ асуудлыг хэт ерөнхийлсөн байдлаар тусгасан бөгөөд үнэн зөвийг зөв тогтоох хуулийн хамгаалалтыг хийгээгүй нь амьдрал дээр эмч нарыг хэлмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа юм. “Ажлын хэт ачаалал, техник төхөөрөмжийн хангалттай бус байдлаас болоод өвчтөнөө алдах эсвэл өвчтөний бие муудсан тохиолдол гарвал энэ бас санаатай үйлдэл гэсэн үг үү?” гэж асууж байгаа энэ зүйлийг зохицуулсан зүйл нь энэ хуульд тусгагдаагүй.Хуулийг батлахад ЭМЯ-ны удирдлага мэргэжлийн бус байсныг энэ харуулж байна.

-Энэ хууль олон улсад хэрэгждэг юм уу?
-Эмч хүний хариуцлага асар өндөр, эмч хүнд тавигдах шаардлага дэлхийн аль ч оронд ижилхэн байдаг. Эмчийн гаргасан өчүүхэн алдаа хүний алтан аминд хүрч болдог. Хөгжсөн орнуудад гэм бурууг нь хэрхэн тогтоох талаар нарийвчлан хуулиндаа зааж өгсөн байна. Эмч буюу сувилагч нь эмчилгээ, сувиллын баталсан хэм хэмжээ, эмчилгээний стандартыг бүрэн баримтлах учиртай. Үүнийг зөрчвөл хариуцлага үүсэх нөхцөл бий болно.Өвчтөн эмчийн буруугаас нас барсан эсвэл хүнд гэмтэл авсан, эмчийн хайхрамжгүй үйлдэл нь зүгээр нөхөн төлбөр хийснээр үр дагаврыг нь арилгахаас илүү ноцтой байвал эрүүгийн хариуцлага үүсэх учиртай. Энэ нь юуны өмнө эмчилгээний стандартыг бүдүүлгээр, ноцтойгоор зөрчихийг хэлж байгаа юм. Стандартыг санаатайгаар зөрчсөнийг тогтоосны үндсэн дээр гэмт хэргийн хариуцлага үүсэх учиртай.Эмч стандартаа баримтлаад эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний бие муудвал хариуцлага хүлээдэггүй. Стандартаа баримталсан эсэхийг шалгана, мөн стандартыг бүрдүүлэх орчин, тоног төхөөрөмж хангалттай, эм тариа нь хүртээмжтэй байсан уу гээд л бүх зүйлийг шалгаж, нарийвчлан тогтоодог. Эрүүгийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх хуулийн тайлбарыг нэн яаралтай гаргахгүй бол эмнэлгийн ажилтнуудыг ажлыг нь хийлгэхгүй дуусашгүй эрүүгийн хэргүүд үүсэх аюултай байгаа учир салбарын хүмүүс зүй ёсоор санаа нь зовж сануулж байна. Дахиад хэлье, эмч нар хариуцлагаа ухамсарлаж тангаргаа өргөсөн хүмүүс. Та бидний мэдэх нэг жишээг дурдъя л даа. Майкл Жексонд эмч нь болох Конрад Мюрэй нойрны эм пропофолыг хэтрүүлсэн хэмжээгээр эмнэлгийн гадуур өгсөн нь дуучныг үхэлд хүргэсэн. Шүүх мэргэжлийн эмч нарын дүгнэлтүүдийг үндэслэн, гэм буруутайг тогтоож 4 жил шоронд хорих  шийтгэл ногдуулсан. Ноцтой буруу үйлдэл хийж өвчтөний амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан бол хариуцлага зайлшгүй байх ёстой. Харин шийтгэл нь шударга байх ёстой, нөгөөтэйгүүр эмнэлгийн ажилтнуудын өөрсдийн эрхээ хамгаалах боломжийг мөн хуульчлах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-25 02:26:44
    Sanamsar bolgoomjgui, haihramjgui handsanaas uchruuldag, delhiin bukh emch nar hariutslagiin daatgaltai baij emchleh erhee avdag
  • дандаа худлаа ярьж явах юм энэ мягмар  2016-05-11 15:23:15
    энэ эмч нар гэж яасан хачин улсууд вэ хуулиа сайн уншаач ээ 2017 онд мягмар солигдохоор эрүүл мэндийн салбарын бодлого сайжирна
  • !!!!!! 2016-05-10 17:38:34
    1r emnelegiin chih hamar hooloin Altandush onoshoo meddeggui mal,Bymbasuren gesen yrwaisan awgai nariig bol shorond horisonch bagadna.Nowshnuud
  • 212 2016-05-09 02:46:16
    emch ajilaa sain xairuitslagatai xiij chadaxgui bgaagaas arga xemjeend orj bgaagaa medej bn uu suuliin emch nariinmedleg bolowsrol ers muudsan. oordoosoo exleed...
  • зочин 2016-05-07 08:59:04
    Эмч нарыг ойлгохгуй бна.Хариуцлага хулээхгуй гээд байгаа юм уу. Ичэж уз.
  • !!! 2016-05-06 10:09:27
    Эмч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага зөвхөн болгоомжгүй хэлбэр буюу хариуцлага алдсанаас үүссэн гэмт хэрэг л байдаг. Санаатай гэж хуулинд заагаагүй ээ!!!!
  • mongol 2016-05-06 05:32:07
    shvvhiinheni tsalin arai dendvv amidralaas tasarchihsan bgaa daa buruushdee
  • hun 2016-05-06 05:20:59
    emch gesen hun ted bas ar geree tejeej yavaa eh hun mun etseg hun emch hun gemeen mungu yarij bolohgui yu bitgii iim buduuleg teneg handaach emch
    • зочин 2016-05-06 10:02:04
      чадахгүй бол хүний аминаас холуур ажил хийгээд ар гэрээ тэжээгээд явж болно шүү дээ
  • зочин 2016-05-06 05:15:52
    тийм шүү алдаа гаргая гэж боддоггүй, зүгээр л мөнгө хараад гараа хумхиад суучихдаг
  • Mongol zaluu 2016-05-06 03:12:05
    Emch hun aldaa bish yaj mongo oloh we l gej boddog
  • unen ni 2016-05-06 02:58:26
    EMCH HUN ALDAA GARGII GEJ HEZEECH BODDOGUI. HARIN. ULS EKH ORNOO SANAATAIGAAR ZARJ ARD TUMNIIG YDUURUULJ BAIGAA HUMUUSUUG L YLLAKH HEREGTEI BAINA DAA
  • Батэрдэнэ 2016-05-06 02:51:38
    Жирийн биднийг хууль хамгаалахгүй болох юм байна л даа. Чамайг алчихсан байхад хариуцлага хүлээхгүй эмч нар айх, санаа зовох юмгүй болох юм байна.
  • emch 2016-05-06 02:41:10
    Hariutslaga tootsoh heregtei yuch medehgui yumnuud zunduu baidag buur uvdsin huniig muhar olgoi gej onshlood hagalah duhsun Suhbaatar duurgiin emch
  • Эмч нарт 2016-05-06 01:33:04
    Хариуцлага байх ёстой шүү.
  • irgen 2016-05-06 01:13:41
    ta nar hunii ami nasnaar zarim hun chin toglood yuch boloogui met aashlana ta nar ih tsalin avdag harin busad asragch suvilagch nar baga tsalintai shuu dee
  • sanaa 2016-05-06 00:49:51
    3 dugaar emlegiinhen hun alchaad tsogtsiig ni baritsaalj etseg ehiig ni uiluulan bj gomdolgui gsen bichig hiilgej bj tsogtsiig ni ugdug um bna le.
  • Дамбаа 2016-05-06 00:29:33
    Эмч нар бол шүүгчээс илүү цалинтай ш дээ. Бараг нь хувийн эмнэлэг байгуулчихсан.ХҮний хоровоо байгаа цагт та нар мэргэжлээрээ бизнес хийж ашиг орлого олдог улс...