Бодлогын хүүг 1.5 хувиар бууруулж 10.5 хувьд хүргэв
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
 
Ийнхүү мөнгөний бодлогын хүү он гарснаас хойш хоёр дахь удаагаа буурлаа. Өмнөх удаагийн Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрт мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн  хөрөнгө  оруулалт  болон  эдийн  засгийн  идэвхжилийг дэмжихэд мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх нь эерэг нөлөөтэй гэж үзэн бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэж байсан юм.
 
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2016 оны 3 дугаар сарын эцэст 1.7 хувь болж, сүүлийн есөн сарын турш зорилтот түвшнээс доогуур байна. Энэ оны туршид нийлүүлэлтийн гаралтай болон эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь нам, тогтвортой инфляцийг хадгалахад эергээр нөлөөлөх төлөвтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг байхын зэрэгцээ 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байна. Мөн макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь мөнгөний бодлогын төлөвийг ийнхүү зөөлрүүлэх орон зайг нэмэгдүүлсэн гэжээ.
 
Гэхдээ макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах зорилтын хүрээнд улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах, улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байгааг анхааруулсан байна.
 
Мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө хэмээн үзжээ.
 
Монгол банк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.