“ASEM tag” наалтыг хэрэглэх захирамж гарлаа
АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуй нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай Нийслэлийн Засаг даргын А/296 тоот захирамж гарлаа.

Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгай наалт байрлуулснаар чанарын шаардлага хангасан эсэхийг хэрэглэгч болон бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж өөрсдөө богино хугацаанд шалгах бо­ломж­ бүрдэх юм. Уг  наалт нь нано технологид суурилсан, хүний биеийн ду­лаан, гэрлийн хувирлаар бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо онц­логтой.  
 
Хоол, хүнс, ундаа, зоогоор үйлчлэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь “ASEM tag” наалтыг хэрэглэх эсэхээ сайн дурын үндсэн дээр шийдвэрлэх аж.
 
“ASEM tag” наалтыг хэрэглэх сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагуудад “Монголын аюулгүй ажиллагаа эрүүл ахуй байгаль орчны нийгэмлэг” Төрийн бус байгууллагаар дамжуулан сургалт явуулахаар төлөвлөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-05-05 06:45:29
    АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор -бид ч гэсэн анхаарал халамж хүсэж байгаа шүү