Гадаад иргэдийн виза картыг хууль бусаар ашиглаж, хохирол учруулжээ
Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн кибер гэмт хэрэг шалгаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийг кибер аюулгүй байдлаа хангахад анхаарлаа хандуулах хэрэгтэйг санууллаа.

Эрүүгийн цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр 1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын серверт нэвтэрсэн байна. Улмаар 24783 иргэн, ААН-ийн мэдээллийн санг хуулбарлан авчээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ бэлтгэсэн байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадаад иргэдийн виза карт ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Түүний гэрт хийсэн үзлэгээр viza картны бэлдэц болон бусдын электрон мэдээлэл хадгалах бүхийн техник тоног төхөөрөмжийг илрүүлсэн байна. Эд мөрийн баримтыг хураан авч мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.