Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал
УИХ-ын чуулганы нэгдсэн эхэнд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ танилцуулав.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цаашдаа ямар ямар асуудал хэлэлцээд шийдвэр гаргах вэ гэдэг дээр УИХ-ын удирдлагын түвшинд ярилцаад шийдээд явъя.   Одоо сонгуулийн асуудлаа ярьж, хуулийн хэлэлцүүлгээ хийгээч ээ. Юу яасан геодизи вэ. Аминд тулсан асуудал сонгууль боллоо. УИХ өөрөө сонгуулийн хэлэлцүүлгийг тодорхойгүй явж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо. Өнөө маргаашдаа Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал. Одоо бусад бүх зүйлээ зогсоо” гэлээ.  

Хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ одоо Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулъя.  Дараагаар нь Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулъя. Учир нь цаг хугацаатай асуудал” гэлээ. Ингээд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараа нь  Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-05-05 09:21:14
    ger buliin huulia hurdan shiideechee amin chuhal huulia erdoo yarihgui bn ur huuhduud onchirch ger bul salalt tuildaa hureed hun hunee hairlah uhaan alga bolood...
  • зочин 2016-05-05 08:41:02
    Юун чуулган өндөрлөх вэ, ажлын цаг дуусаагүй байна, өдөр, шөнөгүй хуралдаад асуудлаа шийд, та нарт өөр хийх ямар ажил байгаа юм, хулгай хийгээд дууссан биз дээ
  • хуульч 2016-05-05 04:18:56
    Сонгуулийн хуулийн 125,4,4-т заасан "ЯЛ ШИЙТГҮҮЛЖ БАЙГААГҮЙ,ЭСХҮЛ ЯЛ ШИЙТГҮҮЛЖ БАЙСАН БОЛ ЯЛГҮЙ БОЛСОН БУЮУ ЯЛГҮЙД ТООЦОГДСОН БАЙХ""гэснийг хчингүй болгох???...
    • Сонгогчийн зэвүүцэл 2016-05-05 08:23:03
      Нэртэйгээр нь ялтанг сонгож болно гээч. Төрөөс сайн хулгай хийсэн бол УИХ-ийн гишүүнд нэр дэвших давуу тал болно гээд хуульчилбал зүй байх.
  • sumo 2016-05-05 04:03:22
    чацга царайтууд хахахаха