Ж.Энхбаяр: Ирцээ бүрдүүл
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг даргалан явуулж байна. Хуралдааны эхэнд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаатар: Улс орны нэн шаардлагатай асуудлыг УИХ-ын 7-8 гишүүн баталдаг болж байна. Ирцээ бүрдүүл. Эрх барьж байгаа намаас гурван хүн л сууж байна. Эрүүгийн хуультай холбоотой ноцтой асуудлууд тун хайхрамжгүй гарлаа. Ирц бүрдүүлэхгүйгээр УИХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж болохгүй.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад МУ-ын Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал орсон байсан. Харин Хууль зүйн байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэх үед байнгын хорооны дарга хууль бус завсарлага өгсөн байна. Дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. МАН-ынхан хууль зөрчсөн завсарлагаа зогсоогооч ээ. Хоёрдугаарт, Тавантолгойн хувьцааны асуудлаар Засгийн газраас тодруулга авмаар байна. Мөн “Шударга ёс” эвсэл бүлэггүй болчихлоо. Монгол Улсын Засгийн газар байна уу, үгүй юу. Засгийн газар байхгүй болсон бол Засагтай болмоор байна.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Хууль зүйн байнгын хорооноос намын бүлэг завсарлага авсан учраас энэ асуудлыг байнгын хороогоор ярих ёстой. Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлыг Засгийн газар сонсож байгаа байх. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн сайдыг томилох асуудлыг яаралтай хэлэлцмээр байна. Энэ асуудлыг өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх гэхэд дарга өрөөндөө суугаад орж ирээгүй. Хамгийн тэргүүнд хэлэлцэн томилох ёстой сайдын асуудал дээр яагаад улс төрийн тоглолт хийгээд байгаа юм бэ. “Шударга ёс” эвслийн бүлэг нь бүлэггүй болчихлоо гээд Эрүүл мэндийн сайдын томилгоог татаад авчхаж байгаа юм уу эсвэл. Ингэж хардахад хүргэж байна. Эрүүл мэндийн салбар эзэнгүй, 60 хүүхэд улаан бурхан өвчнөөр амиа алдаж, олон зуун иргэн эрүүл мэндээрээ хохирч байна. Онцгой байдал зарлахаас аргагүй салбар болсон. Сайдыг нь яаралтай томилъё л доо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Завсарлагыг хууль зөрчиж аваагүй. Хэлэлцэж байсан хуулиудтай холбоотой асуудал бас хөндөгдөж эхэлсэн учраас бүлэг завсарлага авсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ардын намын бүлэг хуулийн дагуу завсарлага авсан. Бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар нь завсарлага хүссэн. Манай байнгын хороо ихэвчлэн мягмар гарагт хурлаа хийдэг. Лхагва гарагт чуулгантай байсан учраас асуудлаа хэлэлцэхээс аргагүй байсан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2016-05-05 03:43:15
    ӨВГӨДӨӨ КОМИНТЕРНЫ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДУУДАЖ ДОРОМЖИЛДОГ Ү чи юу юм бэ??? ТАНАЙ ААВЫГ ЧИНЬ ОРОС ЦЭРГИЙН ДАРГА НАРЫН ГАР ХӨЛ гэж хэн ч ДОРОМЖЛООГҮЙ БИЗДЭЭ ???