Хүүхэд хамгааллын сарын аян эхэллээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд сурталчлах  нэг сарын аяныг хүүхдийн төлөө үйл ажиллагаага явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулахаар шийджээ. Ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар өрнөх энэ аянд байгууллага хамт олон, сургууль цэцэрлэг, эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Аяны хүрээнд бүх сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрыг тус бүртээ хүүхэд хамгааллын бие даасан бодлоготой болгохыг зөвлөж, үүнд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж, олон нийтийг хамарсан өргөн  сурталчилгаа хийхээр төлөвлөжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.