Урвагчдад итгэл хүлээлгэх нь юу л бол
Сонгууль хаяанд тулаад ирснийг харуулах шиг улс төрийн тогоон доторх амьдрал буцалж байна. Улс төрчдийн араншин ч хаврын тэнгэр шиг өдөр бүр өөрчлөгдөж, тааж хэлэхийн аргагүй шийдвэрүүдийг гаргаж байна. Одоогоор нам хоорондын тэмцэл арай эхлээгүй тул нам дотроо хөлөө жийлцэх, биенийхээ булхайг дэлгэх ажил хийгдэж байна. Эцэстээ энэ их хэрүүл тэмцэл нь зарим нам, хүчнийг хагалж бутарган, сонгуульд нэр дэвших эрхийг нь хүртэл хязгаарлалаа. Тодруулбал СЕХ-ноос дотоод асуудлаа шийдвэрлэж чадаагүй Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцох эрхгүй хэмээх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дараа ХҮН-ын гишүүд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж оролцохоо мэдэгдлээ. 

Энэ мэт дотоод асуудлаасаа болж ХҮН сонгуульд оролцож чадахааргүй болсон бол МАХН-ын хувьд зарим гишүүд нь намаасаа татгалзаж, өрсөлдөгч намыг нь сонгож байна. Өчигдөр  улс төрийн хүрээнд болсон  олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал бол МАХН-ын гишүүд болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаа орхиж буйгаа зарласан явдал байлаа. Тэд МАХН-аас гарангуутаа МАН-д элсэж буйгаа мэдэгдсэн. Тэдний хувьд өрсөлдөгч намыг сонгосон гэхээсээ илүүтэй хуучин бууриндаа эргэж бууж буй хэрэг.Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар одоогоос яг дөрвөн жилийн МАН-аа орхиж, МАХН-д элсэж байсан түүхтэй. Энэ үед тэд улс төрийн үзэл бодол нийлэх боломжгүй гэж байв. Ингээд яг дөрвөн жилийн дараа ийм утга бүхий зүйл ярьж Н.Энхбаярыгаа ганцаардуулж орхиод гараад явчихлаа.Н.Энхбаярыгаа орхисон нь нэг хэрэг.

Тэгвэл тэдний үзэл баримтлалд итгэж УИХ-д  төлөөлөгчөөрөө илгээсэн иргэдийн санаа бодол, хүсэл зорилго яах вэ? Үзэл баримтлалдаа үнэнч байж чадаагүй тэдэнд дахин итгэл хүлээлгэх болов уу гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Тэд МАН-д элсэх болсон талаараа дараах зүйлийг ярьсан иргэдийн дургүйцлийг бүр их төрүүлээд буй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй байж эргэж сонгогдох боломж хайн МАН-д элсэж буйгаа ил тод зарласан юм.

Тодруулбал Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан “Сонгуульд улс төрчид амжилт гаргахын төлөө оролцдог. Надад Сүхбаатар аймгийн МАН-ын гишүүд санал санал тавьсан.  Энэсонгуульд амжилтай оролцохын тулд хүчээ нэгтгэх тал дээр хатуу зогсож байсан. Энэ дагуу МАН-д элсэнэ. Хэлэх үг, хийх ажлаа хэнээр ч заалгахгүй. Бид бие дааж улс төрийн сонголтоо хийх улс төрч мөн. Өмнө нь МАН-ын гишүүдээс надад хамт сонгуульд оролцьё, саналаа хувааж хүчээ тарамдуулахгүй байя гэсэн саналууд ирсэн. Бид хоёр МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллахаар шийдсэн. Хүнээ сонгодог тогтолцоо үргэлжилнэ. Тойргууд дээр хүчтэй халз өрсөлдөөн болно.Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намын даргадаа өгч байгаа” гэлээ.

Харин Д.Тэрбишдагва  хэлэхдээ "Шударга Ёс эвсэл цэцийн дүгнэлт дээр завсарлага авсныг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Ард иргэдтэй уулзаад явж байхад 28 хүнийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлдэг. 28 гэдэг тоон дээр ард иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг.  Бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө одоо өгөх гэж байна. Ард түмний хүсэл эрмэлзлийг үл харгалзан нэг өдрийн өмнө ч гэсэн хэлэлцэх ёстой асуудлыг хойш татаж, завсарлага авсан учраас Шударга Ёс эвслээс бас гарч байгаагаа мэдэгдэж байна" гэсэн юм. 

Тэдний энэ сонголтын дараа үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хүртэл эрх ашгийн төлөө ухрах болсон тэднийг дахин сонгох хэрэг байна уу хэмээн иргэд жиг жуг хийлцэж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2016-05-07 11:44:10
    Тэрбишдагва бол маш муу хүн
  • sassa 2016-05-06 13:51:21
    Uls turuus gar daa ta 2
  • зочин 2016-05-06 11:32:35
    Ичмээр юм. Энэ 2 урвагчийг одоо хэн дэмжих вэ дээ. Ер нь урвагчид бол урвагчаараа л дуусна. Ямар ч үед үзэл баримтлал үерхэлдээ үнэнч л байх хэрэгтй.
  • shudarga  2016-05-06 03:53:40
    ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭЭ
  • songogch 2016-05-06 02:24:23
    2 novsh odoo bolno.Urvagch novsh uls turin hogin savand hiivel tarna.Ta 2 odoo mgl-in turd hereggui.
  • zochin 2016-05-05 15:07:06
    Ard tvmni tuluu songogdoogui ni haragdaj bga bizdee odoo bas l uravaad uursduduu ashigtaigaar urvaj bgaag harj bna iim archaagui umnuudiig bvv songo
  • Dorj 2016-05-05 08:32:03
    Songuuliin hugatsaagaar nam damnaj tenuuchilsen humuus songuulaa ogohgui um shuu nuhuduudee
  • оюун 2016-05-05 07:34:10
    нөхдөөсөө урваж байгаа хүн эх орноосоо урвах нь энүүхэнд байлгүй нөхөд биш ноход юм даа та нар
  • зочин 2016-05-05 06:54:03
    Дэмжинэ ээ, үнэхээр шударга үнэнийг хэлдэг гишүүд байгаа юм, АН-ын маанагуудын хажууд боловсролтой сайн ажилласан хоёр
  • зочин 2016-05-05 06:19:04
    Намууд хатуу хуультай болмоор юм . Нам дамжиж хооллож явдаг эрхмүүдийг хүлээж авахгүй байх талаар тусгаж өгвөл гишүүдийн сахилга бат сайжирч урваач нар олшрохг...
  • Болд 2016-05-05 05:47:01
    Дэлхий та 2р дутаагүй шүү. Хэн та нарт итгэл хүлээлгэж дахин санал өгөх вээдээ. МАХН нэрээр зөөлөн суудалд 4 жил суулаа. Хийсэн ажил нэг ч алгадаа.
  • Нараа 2016-05-05 05:44:16
    ер нь яаах гээд байгаа юм бэ эргүү төлөг шиг хэлэх үг олдохгүй юм
  • Мөнхөө 2016-05-05 05:41:24
    Нэг урвасан , дахиад л урвах байх. Үзэл бодол ,нөхдөө хөсөр хаясан эдгээр хүмүүсийг ард иргэд ч хөсөр хаяна даа.
  • ГООЛИНГОО 2016-05-05 05:40:37
    НААШАА ЦААШАА НАМЫН ДУНД ГҮЙСЭН ТА ХОЁР НААШАА ГЭХ НАМ БАЙНА УУ. ЦААШАА ЯВЖ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРВАЛ ТААРНА.
  • оюун  2016-05-05 05:36:45
    нөхдөөсөө урваж байгаа хүн эх орноосоо урвах нь энүүхэнд байлгүй нөхөд биш ноход юм даа та нари
  • Борхүү 2016-05-05 05:32:30
    Өөрийн үзэл бодол зорилгоо уландаа гишгэн нам бүлгэмээсээ урвах этгээдүүд улс орны төр засгийг барина гэдэг н өрөвдөлтэй юм.
  • батхан 2016-05-05 05:32:03
    Ийм урваж шарвасан зүйл манай монголд үеийн үед байсаар ирсэн Жамух Таргудай 2 ингэж урваж шарваж хор хутгаж явж байгаад Эзэн Хаан Чингист цаазлуулдаг шиг Н.Энх...
  • танхай залуу 2016-05-05 05:31:35
    Даваасүрэн, Болорчулуун бие дааж нэр дэвшсэнээс МАН -аас хасагдаж,одоо эвлэрсэн. Тэрбишдавга,Улаан нар үзэл таарахгүй гээд гарсан одоо МАН эргүүлж авахгүй байх....
  • Зочин 2016-05-05 05:30:24
    МАН-д бие даагч хоёр,МАХН -аас хоёр ,ямарч байсан 4 суудал гаднаас гүйгээд ороод ирлээ.
  • Мөрөн 2016-05-05 05:24:41
    Тийм ш дээ нэг урвасан хүн хоёрдохоо урвахгүй гэсэн баталгаа хаана байна. Сонгох, эс сонгох эрх байгаа ч гэсэн алтыг нь аваад авдрыг нь хаяна гэчхээр л болж бна...
  • Батэрдэнэ 2016-05-05 05:14:14
    Сүхбаатараас одор гарахгүй дээ Улаанаа. Цаадуул чинь чамайг Увсаас гаралтай гэдгийг мэдчихсэн байна лээ.
  • зочин 2016-05-05 04:29:28
    Тэрбишдагва,Улаан нарын тухай Удвал чин үнэнийг ингэж өчжээ. "Айлын авгайтай хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаа завхуул эр шиг тэр хоёр маань...
  • Монгол ардын зүйр үг 2016-05-05 04:19:20
    Ноён урваач Нохой шарваач
  • zochin 2016-05-05 04:07:45
    humuusee ene 2-s harj jjishee avch ichij amidarya. Odoo ulger yariad tuund n ard tumen bid itgeed yavdag tsag bish ee.Ta nar ard tumneeree ch olon jil toglov...
  • рок 2016-05-05 04:07:03
    МАН үхрийн бөөр шиг болжээ ялагдахын цондон гологдож горьдогсодын тантан болжээ хөөрхий
  • pkxny 2016-05-05 03:41:05
    2 гишүүний зөв үзэл бодол таарахгүй байхад хүчээр худлаа инээгээд суугаад байх хэрэг үү нам бол нэг хүний өмч биш үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг бүлэг ...
  • MGL 2016-05-05 03:40:22
    ЭНЭ ХОЁРЫГ ОДОО ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАА ӨВӨӨГИЙНХӨӨ АЖИЛЫГ ХИЙГЭЭД СУУЖ БАЙВАЛ БОЛНО ИНГЭЖ ШАЛИГ ЗАН ГАРГААД НЭР ТӨРДӨӨ СЭВ СУУЛГАХ ХЭРЭГ БАЙГАА Ч ЮМ УУ
  • Áàò çîðèã 2016-05-05 03:20:57
    Ìîíãîë óëñàà õºãæ¿¿ëýõ ÿäóóðëààñ ãàðãàõ õ¿ñýë ýðìýëçýëòýé á¿õèéë õ¿÷ àâúÿàñàà ãàðãàæ
  • зочин 2016-05-05 03:19:18
    энэ 2ын зөвшүүдээ нам нь буруу юм хийгээд байвал намдаа үнэн ч гээд намчирхаад байх юмуу ер нь жагсаалтын 28ыг ард түмэн бид дэмжихгүй байгаа шүүдээ
  • аа 2016-05-05 03:19:14
    Ер нь урваж шарвах нохойд байдаг байх нохой айлаас айлд урвадаг байсан
  • oldoh 2016-05-05 03:06:33
    Энэ хоёр одоо боливол яасан юм бэ МАН нам одоол оймс гутлын сав биш гэдгээ харуулах цаг болж дээ
  • ochir 2016-05-05 02:02:34
    ноён урваач нохой шарваач зайл л даа төрөөс
  • иргэн 2016-05-05 01:56:34
    Даваасүрэн, Болорчулуун бие дааж нэр дэвшсэнээс МАН -аас хасагдаж,одоо эвлэрсэн. Тэрбишдавга,Улаан нар үзэл таарахгүй гээд гарсан одоо МАН эргүүлж авахгүй байх...
  • zochin 2016-05-05 01:50:54
    МАХН дотор 4 жил тагнуул хийж яваад нам руугаа буцлаа даа. МАН та 2-г сайшааж байгаа ч ард иргэд итгэл хүлээлгэх хүмүүс биш. Мэхт мэхэндээ гэдэг дээ.
  • Болд 2016-05-05 01:43:13
    Энэ хоёр нөхөрийг одоо МАН хүлээж авахын болуудаа. Ард түмний мөн сонгогчдынхоо хүлээлгэсэн үүрэг хүсэл зорилгыг уландаа гишгэхээд ингээд урваад явж байдаг.
  • Улаан 2016-05-05 01:41:03
    Улаан баахан зээл авч АН хувааж идчихээд зугтаалаа ш дээ. Энхбаяр ийм урвагчдада л хорлогдоод байгаа юм Тэрбишдавга ч гэсэн Шийлэгдамбыг гаргаад өг гээд ЭБэ
  • сүмбэрүүшка 2016-05-05 01:25:24
    энэ - одоо гэртээ жаал жуул идсэн юмаа цуслаад гэртээ чацга царайлййд сууж байсан дээр шүү манай нам хүлээж авлаач дүгжилдэнэ хахахахаха
  • Hazel 2016-05-05 01:23:43
    МЭДЭЭЖ үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хүртэл эрх ашгийн төлөө ухрсан ТЭДНИЙГ СОНГОХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. АРД ТҮМЭНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЭЦСИЙН МӨЧИД ӨӨРИЙН
  • sss 2016-05-05 01:20:55
    урвагч