Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Монгол уншлага зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Уг хурлаар бурхны номын монгол уншлага, орчуулга зүй, ая дан, зан үйлийг судлах, өв уламжлалыг хадгалж хамгаалах, өвлүүлэн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх тухай хэлэлцэх юм. Хурлыг монгол уншлагын “Намо будда” төв, “Цогт цагийн хүрдэн” соёлын төв, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
Хурал Хуульзүйн үндэсний төвийн хурлын зааланд болно.

09:00 цагт: ЗГ-ын 11-р байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-тэй.

10:00 цагт: Улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл хандив цуглуулах аян өрнүүлж эмнэлэгүүдэд дутагдалтай байгаа багаж техник хэрэгслийг худалдан авчээ. Өнөөдөр Халдварт өвчин судлалын Үндэсний төвд багаж тоног төхөөрөмж, хандиваа гардуулан өгөх юм байна.

10:00 цагт: Монгол-Солонгосын политехник коллежид "Шилдэг цахим хичээл-2016" улсын уралдааны нээлт болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.

10:00 цагт: БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол улсад айлчилж, Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох гэж байна. Хуралдаан ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

10:00 цагт: Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 33 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2016" тэмцээний аврага шалгаруулах тэмцээнЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд зохион явагдана.

10:30 цагт: Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны байгууламжуудыг буулгах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордоны 14 давхарын Б зааланд болно.

12:00 цагт: БЗД-ийн 14-р сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд нар сургуулийн барилгын ажил хэт удаашралтай байгаатай холбогдуулан мэдээлэл хийж, цуглаан зохион байгуулж байна. Тус сургуулийн барилга нь 2013 онд актлагдсан ба одоог хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа болно.

12:00 цагт: Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.
 
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • davhar deelt 2016-05-05 06:39:50
    neg l huniig yas hundeldeg huul
    43.242.243.241
    Мэдэгдсэн Хариулах