Хоггүй амьдрахыг уриаллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын компаниудтай хамтран нийслэлийн гудамж талбайд байрлах 70 хогийн саван дээр “Хоггүй хотын төлөө” уриалгыг кирилл үсгээр болон монгол бичгээр бичиж иргэдийг хотын соёлд уриалан дуудлаа. Мөн Их тойруугийн доторх явган хүний 7200 м кант татаж, гарцын 52, тамхи татахыг хориглосон 42, нүхэн гарцын 8, явган хүний замын 198 тэмдэгийг тавилаа. Канадын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байгууллаа. Энэхүү арлан сандал нь явган замаар зорчиж буй иргэдэд тав тухтай амран суух боломжийг бүрдүүлж байгаа юм.  
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bolood 2014-06-29 14:52:09
    зөв зөв
  • ИРГЭН 2014-06-29 01:38:42
    ХАМГИЙН ЭХЛЭЭД ХҮН-ХОГНООСОО САЛМААР БАЙНА. УЛААНБААТАР ХОТОД ДҮҮРЭГ, ХОРОО, ГУДАМЖ БҮРТ \"НУТГИЙН ИНДИАНУУД\" ГЭЖ НЭРЛЭГДСЭН, ХАМГИЙН ГОЛ НЬ АЖЛЫН ЧАДВАРТАЙ, АЖИЛ ХИЙ ДУРГҮЙ, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЛАЛАРУУД БУЙ БОЛЖЭЭ. ТЭДНИЙ ҮР УДАМ МӨН ИЙМ ЗАМААР ОРЖ Б