Х.Тэмүүжин хэрэгжих боломжгүй хуулиудынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой
“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах хуулийн төслийг хэлэлцэхийн эсрэг байгаа гэлээ. Ямар учраас та дээрх хуулийн төслүүдийг эсэргүүцэж байна вэ?

-Эдгээр нь Үндэсний аюулгүй байдлыг хангах болон гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах зорилготой хуулийн төслүүд. Уг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэн батлахаар зүтгэж байгаа нэр бүхий гишүүдийн хувийн ашиг сонирхолын үүднээс ингэж улайран дайрч байна. 

АН-ын эрх барьсан 2012-2016 онууд хар дарсан зүүд шиг дөрвөн жил болж өнгөрлөө. Хууль зүйн салбар уламжлалаа хадгалж байх ёстой. Гэтэл маш олон хууль тогтоомжуудын нэр томъёог өөрчилж байна. Жишээ нь, гүйцэтгэх ажил гээд хэвшсэн нэр томъёог эрэн сурвалжлах ажиллагаа болгосон. Энэ бүхэнд иргэд төөрөгдөлд орно. Уламжлал дээрээ тулгуурласан хөгжингүй дэвшингүй бодлогыг тодорхойлох ёстой. Гэтэл уламжлалаа устгасан, үгүйсгэсэн зүйлүүд их хийж байна.

-Таны эсэргүүцээд байгаа хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэх нь нэгэнт шийдэгдсэн. Анхны хэлэлцүүлэг нь хийгдээд эхлэх нь?

-15 хүн л дэмжсэн. Х.Тэмүүжин гэдэг нөхөр хоёр гурав, Ц.Оюунгэрэл зургаа долоон хүний өмнөөс кноп дарж байж л хуулийг хэлэлцэхээр боллоо. Гэтэл хууль санаачлах, тогтоох гэдэг чинь тухайн гишүүнд өөрт нь байдаг эрх. Түүнээс биш хэн нэгний хүний төлөөллийн төлөөллөөр дамжуулж эрх мэдлийг эдлэх эрхгүй. Хууль бус. Хөрсөн дээр буух чадваргүй хууль хэрэгжихгүй. Ер нь Х.Тэмүүжингийн санаачилж батлуулсан маш олон хууль амьдралд хэрэгжихгүй “Үхчихлээ”.
Маш олон хуулиудад дахин дахин өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна. Бодлогогүй, хариуцлагагүй хуулиуд гаргасан хариуцлагаа хүлээх ёстой.

- Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа хурандаа нар илэрхийлсэн. Та тэдэнтэй уулзаж энэ асуудлаар ярилцсан уу?

-Монгол Улсад эрүүл ухаантай хуульчид бүгд энэ хуулийг эсэргүүцэх ёстой. Бүх хуульчид нэгдэж дуугарах ёстой. Дуугарахгүй байгаа нь ёс зүйгүй, ажил мэргэжилдээ эзэн биш, өөрийнхөө салбарын асуудалд хариуцлагагүй ханддаг этгээд болж хувирна.

-Таны хувьд энэ хуулиудад хамгийн ноцтой ямар заалтууд байна гэж үзэж байгаа вэ?

-Гүйцэтгэх ажиллагаа эрхлэх эрхтэй байгууллагуудын гүйцэтгэх ажилд улстөрчид оролцохоор заалтууд байгаа. Нууц далд аргаар үйлдэгддэг,хүнд ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх арга механизмд улстөрч нөлөөлнө гэсэн үг. Төрийн нууц, хар хайрцагны бодлогыг үгүй хийж байна. Энэ хууль батлагдсан тохиолдолд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны чадамж суларч, зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт буурч, эзэнгүй хэргийн тоо өснө.

-Хууль зүйн салбар яг одоогийн байдлаар ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Хууль хяналтын байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих, алба хаагчдын сахилга бат хариуцлага мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд тавьдаг хараа хяналтыг сайжруулахад хууль зүйн салбарын бодлого чиглэмээр байна. Хуульд байгаа алдаанаас илүүтэй хуульчдын ёс зүйгүй худалдагдсан, хэн нэгэн хүнд тусгайлан үйлчилдэг байдлаас болоод Монгол улсад хууль дүрэм хэрэгжихгүй байна. Хууль зүйн салбарыг шинэчлэж сайжруулах хэрэгтэй. Гэхдээ хуулиар нь тоглож болохгүй.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-05-05 10:50:06
    huruunii heegeer ni sanal ugdug bolgochihvol yah bol. Ayugui bol huruugaa copydonodoo
  • и 2016-05-05 08:36:16
    Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас:99848959
  • зочин 2016-05-05 07:00:04
    Хууль баталсан гээд Тэмүүжин өчнөөн сая төгрөг авсан бол буцааж төлөөрэй, гэр бүлээ хуулч охидын толгой эргүүлж явдаг тэнэг
  • Батэрдэнэ 2016-05-05 05:10:32
    Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарын үгийг дамжуулдаг хүн дээ. Чи битгий хуц. Улсын их хурал ямар хууль батлахаа та нараар заалгахгүй.
  • zochin 2016-05-05 04:54:09
    ENE NUKHUR INGEED L KHEREGTEY , KHEREGGUY YUM YARIAD L YAWJI BAIKH YUM . KHUURKHIIS HOBBY NI YUM BAIKH DAA.
  • jervis 2016-05-05 04:12:34
    ZASSSS Zailtsan baidaa!!!
  • Zochin 2016-05-05 02:59:22
    Temuujin eebee 2rt itgej bgui shu de.uls orniig iim humuus zahirch bolohgui.yamar azaar parlamentiin zasaglaltai bwa.yurunhiilugch sain bwal parlament hereggui....
  • nnnn 2016-05-05 02:00:59
    heden tsagdaa erg medlee aldlaa geed yu bolov gej
  • Зочин 2016-05-05 01:56:14
    Тэмүүжин гэж оюутны толгой эргүүлээд л явж байвал таарсан нрвш. Юу ч мэдэхгүй, дээр нь шуналтай, их зантай. Эмч нартаа захихад Тэмүүжин битгий үзээрэй
  • . 2016-05-05 01:45:42
    Энэ хуулийг хуульчид биш, хэдэн цагдаа нар л эсэргүүцмэр болоод байгаа юм байна л даа. Цагдааг хуульч гэдэггүй юм шдээ! Мэдэхгүй асуудлаар мэдэмхийрэх хортой!!