Зэрэг нэмэхийн өмнө
УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ыг орхиж, МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Тэгвэл энэ шийдвэр хэнийг гонсойлгож хэнийг баярлуулсан бол. Дээрх хоёр шийдвэрт нь сэтгэл дундуур байсан нь яах аргагүй Н.Энхбаярт. Тэр одоо МАН-ыг МАХН байх үед 200 гаруй мянган гишүүнтэй намын даргаар мандан бадарч байсан үеэ санаж суугаа байх. Түүнд тоглоомын дүрмийг боловсруулах ямар ч боломж олдохгүй байна.

Н.Энхбаяр УИХ-ын 2016 оны сонгуулиар багаараа УИХ-д  суух  хүсэлтэй байв. Тиймээс Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж талбай дээр хүртэл жагсав. Гэсэн ч түүний хүсэл биелсэнгүй. 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгоно гэсэн Сонгуулийн хуулийн заалт хүчингүй болов. Үүн дээр нэрмээс болж тойргоос санал зулгааж УИХ-д түүнтэй мөр зэрэгцэх болов уу хэмээн найдаж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нь түүнийг орхилоо.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэх болсон шалтгаанаа “Улс төрийн хүчний төвлөрөл бий болж байгаа үед МАН, МАХН хамтарч ажиллах ёстой гэдгийг би дөрвөн жилийн турш илэрхийлсэн. МАХН бол МАН-ын тасарсан мах, үсэрсэн цус. Сонгуульд амжилт гаргахын тулд хүчээ нэгтгэж, нэг үзэл зорилготой нэг үзэл бодолтой улс төрийн хүчнүүд хамтарч, эвсэж орох нь зүйтэй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Тийм учраас МАХН-аас гарч, МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн. Цаашдаа хоёр намыг нэг нам болгохын төлөө ажиллана” гэв.

Н.Энхбаяр МАХН гэдэг товчлолыг МАН болгон өөрчлөхөд тэрбээр МАХН гэдэг дөрөвхөн үсгийг өмчилж авч үлдсэн. МАН-аас хэдэн лидерүүд дагуулан гарч нам байгуулсан. Нам нь УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад суудалтай болсон. Засгийн газарт ч орон зайгаа эзэлсэн. Гэвч түүний өнгөрсөн дөрвөн жилд бүтээсэн бүхэн нуран унаж байна.  Н.Энхбаярын хувьд “Зэрэг Нэмэхийн өмнө” киноны ноён шиг л болчихлоо.  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар орхилоо, жагсаалт хасагдчихлаа. УИХ-ын сонгуульд түүнд зэрэг нэмэх боломж байв.   Гэтэл хүсэл нь замхарч байх шиг байна.

Энэ үед Н.Энхбаяр юу хийх бол. Тэр 2000 онд ялагдсан МАХН-ыг /МАН/ эрх баригч хүчин болгосон шиг оновчтой тоглолтыг чадах болов уу.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-05-07 04:18:36
    Улаан, Тэрбишдавга хоёр оо Ийм хүний толгойг л авдаг биздээ. Арай л хэтэрхий урваач албан тушаалд дуртай хүмүүс юм аа
  • Ard Tumen 2016-05-07 01:56:49
    Ene Enkhbayr odoo boliochee,ichij amidrahgui yugaa hiigeed neg ih Ard tumen gej yrisan baliar amitan baina shuu.Enkhbayr Mongoloos zailval taarna.
  • Oi 2016-05-06 15:44:36
    Maxn nam 2000 ond Enkhbayar guai tolgoilj yavuulj bsan bayarlah uilah boloogui AH zasaglaad uls ni hoosorson bna MAXH gej bna Enkhbayar gej bna
  • зочин 2016-05-05 16:07:31
    Энэ хүнээс дээрдэх хүн монголд байхгүй.Битгий хуцацгаагаад бай
  • ? 2016-05-05 11:56:19
    ШОГ ЖҮЖИГ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ???
  • ухаангүй ноёнд урагшгүй албат 2016-05-05 10:13:57
    Боролзой Долдой 2 нь зэрэг нэмэхийн өмнөхөн урваад алга болов уу...
  • хуульч 2016-05-05 08:46:08
    МАХН -аас боловсролтой гадаад,додоодын их, дээд сургууль төгссөн ажлын туршлага суусан шижгэнсэн залуучуудыг нэг баг болон УИХ -ын сонгуульд манлайлан ор ???
  • Хатуу үг 2016-05-05 08:07:52
    Сонгууль болохоор л нааш цааш урваж шарваж байгаа хүмүүс улс орны төлөө тууштай ажиллаж чадахуу? Уулаасаа тууштай ажиллаж чадаагүйн жишээ энэ гарч ирж байна даа...
  • зочин 2016-05-05 07:51:39
    бадарчин баярлах болоогүй тоглоом нь дуусаагүй бж мэднэ
  • зангараг 2016-05-05 07:39:28
    цэц МАНАН хамтарч жагсаалтаар оффшор хүмүүсийг оруулах гэж бсан 800 төгрөгний талх чимээгүй явж бгаад №"?? болчлоо зарим нэг хүмүүс хоногын хоолоо дийлэхгүй...
  • М 2016-05-05 07:39:07
    Энхбаяр даргын Монгол цусаа авры гэснэ их таалагдаж байгаа
  • Болд 2016-05-05 07:38:40
    МАХН сонгуульд олонхи болж чаднаа итгэлтэй байна. Эртхэн энэ 2 луйварчидаас салах хэрэгтэй байсан юм. Сүйрч байгаа улсыг одоо ганц Н.Энхбаяр л авач чадна.
  • Борхүү 2016-05-05 07:35:16
    Өмнөн Н. Энхбаяр төр засаг барьж байхад гадаад өр зээлгүй ажилын байраар хангалуун ард иргэд н харааан ийм их өвчин зовлонгүй байсан үе. Үүнийг бодох хэрэгтэй
  • Иргэн.Б 2016-05-05 07:29:43
    МАХН-аас гарч, МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн. Цаашдаа хоёр намыг нэг нам болгохын төлөө ажиллана” гэв. заавал одоо байгаа суурин дээрэ эниийгээ хйихгүй
  • зочин 2016-05-05 05:48:46
    Даравч далдайна, булавч бултайна. Гүтгэх тусам гүнгэрваа бурхан шиг өнгө ордог хүн дээ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Ард түмэн таны талд шүү
  • zochin 2016-05-05 04:46:11
    BYALDUUCH BAYANSELENGETEYGEE POSHEL
  • Neg l hunii daranguilalt Nam 2016-05-05 04:16:49
    Neg kunii Nam shuu dee Ta nar huleen zowshoor ch baigaa sh dee
  • Сонгогч 2016-05-05 04:15:48
    Энхбаярийн өөдгүй гэдгийг дэргэд нь байсан хүмүүс хэлээд байхад энэ хоёр хүн бас амиа бодохоос аргагүй биз дээ. 4 жил зууралдсан нь их юм.
  • зочин 2016-05-05 03:29:34
    МАХНыг одоо сонгохгүй байхаа
  • Бал 2016-05-05 03:27:02
    Энэ сда энхуёр улс төрийн үхдэл болчихоод одоо болиосоо
  • Waters  2016-05-05 03:26:45
    ЗЭРЭГ НЭМХИЙН ӨМНӨ ЧИНЬ 2 БАРЛАГААСА БОЛООД ЧАДАДГҮЙ. ЭНЭ БОЛ ӨӨР АСУУДАЛ ЭРТХЭН САЛЛА. ХАРИН ДАРАА НЬ ЗЭРГЭЭ НЭМНЭ. ЭНЭ ХҮНД ХҮЧТЭЙ ЭВТЭЙ ИТГЭЛТЭЙ ХҮН.
  • muu nohoi 2016-05-05 02:55:31
    enhbayr eh yum hiisen hvn shvv 1000zam mongol orniig or shirgvi bolgoson geed l eh yum hiisen hvn
  • Зочин 2016-05-05 02:47:23
    МАН -ын удирдлагууд аман дээрээ хоёр нам нэгдэх ёстой гэж байгаа боловч,худлаа ярьж янаглан хорлолт хийж байна.Ийм болохоор Энхбаяр МАН -тай нийлэх боломжгүй.
  • Зочин 2016-05-05 01:38:44
    Ер нь ард түмэн харин Энхбаяр гээд лбайх шиг байх юм. Хөгшчүүл МАН гэж мэдэхгүй Энхбаяр гэж мэдээд байх юм юу болох бол доо
  • zochin 2016-05-05 01:27:00
    Enkhbayar erunhiilugch shamtrahgui baigaarai tanig demjih humuus baigaa harin ch nam tsevrshij baina bi huvidaa demjine
  • Tulgaa 2016-05-05 01:15:53
    Naimaachin, hudaldaachin,avilgachin,chenj bish turiin har humuusiig l olj harmaar bna. Turiin har hun gedeg l mongold bhgu bndoo.
  • Ард 2016-05-05 00:37:30
    Урваач шарваач нар таарах хүмүүс дээрээ очжээ. Харин ч сайхан цэвэршиж байна. Ард түмэн сонгоноо сонгоно.
  • Санал 2016-05-05 00:29:09
    Ер нь МАХН, МАН хоёр нам угаасаа одоо байх ёсгүй байсан. Хэлмэгдсэн өвгөдийн маань өмнө буруутай намууд.