Цэцийн дунд суудал хуралдав
Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр өдрийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хуульд зааснаас бусад “холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрх олгосон нь Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 06 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.