Шинжлэх ухаан, инженерчлэлийн музейтэй болно
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, "Жэй Си Ай Монгол" ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, багш, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, Монгол Улсын иргэнд шинжлэх ухааны нээлт, инженерчлэлийн шийдлийг энгийнээр загварчилсан шинжлэх ухаан, инженерчлэлийн музей байгуулахад хамтран ажиллахад оршино. Шинжлэх ухаан, инженерчлэлийн музейн үзмэр нь хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, виртуаль, бодит байх, зарим үзмэрүүд дээр өөрийн биеэр туршилт хийж үзэх боломж бүхий онцлогтой байхаар бүтээснээр иргэдийн шинжлэх ухаан, инжнерчиллийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, сонирхолыг татахад чиглэгдэж байгаа юм.  

Музей нь Монгол орны түүх, соёлоос үүдэх онцлог, шинжлэх ухааны ололт нээлтүүдийг харуулсан байх нь чухал бөгөөд үзвэрүүдийг боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүдээс бүрдэх зөвлөл тодорхойлно. Музей нь ерөнхийдөө шинжлэх ухаан болон инженерийн гэсэн хэсгээс бүрдэнэ. Шинжлэх ухааны хэсэг нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн дэд хэсгүүдтэй байх бөгөөд тухайн шинжлэх ухааны чиглэлийн үндсэн ололт, нээлтүүдийг энгийн байдлаар дүрслэн харуулах үзмэрүүд байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-04 23:53:08
    Elentsegnii shinjleh uhaan, injenerchlel, 25 jiliin tursh ustgaj ugui bolgochihood, uldsen hog novshoo muzeid tavih gee yu