УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ

Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлуудаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байгаа. Эдгээр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал тусгагдсан байсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр /2016.05.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга мэдээлэлдээ, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлсэн. Тухайн үед нь би хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудал хэмээн хүндэтгэлтэй хандсан. Жастин Капла нь уучлал үзүүлсний дараа Монгол Улсад учруулсан өрийг төлөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар зувчуулж эхэлсэн. Саяхнаас энэ өрийг төлөхгүй гэсэн асуудал яригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага аваад байна. АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн ч татвар төлөхгүй гэж байгаа нь харамсалтай байна. Энэ нь Монгол Улсыг доромжилсон, дорд үзсэн явдал юм. Түүнчлэн татварын асуудалтай олон хүмүүс өршөөгдөж болох нь гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ бол шударга ёсыг үнэгүй болгож байгаа үйлдэл. Иймээс татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох хэрэгтэй. Иймд энэ асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусгавар болмогц үргэлжлүүлэн хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэлээ. Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-10 09:47:09
    Элбэгээ Тулгааг хуульд захирагдагүй гэсэн чинь Уянгаа маань Элбэгдоржийг хуульд захирагдгүй гэх юм аа шудрага байх гэж бүгд л ярьдаг улс да
    202.179.31.55
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-10 04:45:48
    deeremdej avsan naminhaa uriig ehleed ugchih,uyanga gishuunee.tand itgehe bolilo.
    202.70.34.202
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN  2016-05-08 06:36:03
    zow shdee Uyanga henii ch yarihgui baiga Mongol turiig doromjilson humuusiig ilchilj bn zow shuu demjij baina uragshaa
    202.9.41.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-06 06:50:31
    Уянга чи уяандаа цадсан нохой шиг хуцаж байдгаа болиоч. Чи өөрийгөө сурталчлаад байгаа юмуу чамайг ард түмэн сонирхохоо байсан шүү. Уяаны нохой минь Ямар ч мэдл...
    202.179.10.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-05 04:08:06
    Tolgoiinii bagtaamj?!
    203.169.50.41
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2016-05-04 08:48:59
    Уг зарлиг МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН хууль..... ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ШИЙДДЭГ ЮМ ??? ......буруу газарт буруу мэдээлэл өгсөн юмаа даа??
    202.9.41.51
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2016-05-05 04:19:09
      Цэц бол Үндсэн хуулийн зөрчлийг шийддэг цорын ганц газар. Үүнийг мэддэггүй юм бол яаж чи хуульч болсон юм. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг УИХ хэлэлцээд тогтоовол ...
      202.21.112.202
      Мэдэгдсэн Хариулах
      • хуульч 2016-05-06 08:35:12
        МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙ ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ /19920он/.8дугаар зүйлийн 2-1 / үҮЗЭЭД ОНОЛДВОЛ ДЭЭР ЮМСАН ???хүн дутуу мэдлэгтэйгээ огт мэдэхгүй нь дээр шүү???
        202.9.41.51
        Мэдэгдсэн Хариулах