Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх зээл санхүүжилтээ хүлээж байна
Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар өнөөдөр хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн сарын 21-ны өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан юм.  Энэхүү тогтоолын дагуу газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасан ажлыг ХХААЯ-наас хариуцан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Тиймээс Газар тариалангийн үйлдвэрлэлийг 2016 онд тогтвортой явуулах нөхцлийг хангах зорилгоор тогтоолд заасан эх үүсвэрээс  "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-т 50 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тусгасан байгаа юм. Зээлийг Хөгжлийн банк болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэнээр тариаланчдад олгож эхлэх юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодол 2016-05-04 10:18:43
    Энэ юу гэсэн үг вэ ТЭДС байсаар байхад зүгээр л мөнгө угаах арга гэдэг нь ойлгомжтой хуульч ТНБД гуай.Битгий худлаа ярь нүдээ цавчихаа боль худалч хулгайч хүний...