АТГ-ын даргаар Х.Энхжаргал томилогдоно
Өмнөх дарга нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр суудал нь эзгүй болсон АТГ- ын дараагийн даргаар хэн ирэх вэ гэсэн таамаг битүүхэн оньсого болоод нэлээд удаж байгаа билээ. Олны таамагласнаар шинэ даргаар тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалт сүүлийн жилүүдэд Хууль хүчний байгууллагын толгойд ээлжлэн суусан нэр бүхий хэдэн эрхмийн хүрээнд л эргэлдсээр байсанд олон нийт “өө нөгөө л хэд” гэсэн байдлаар хандаж хаана хаанаа тэгтлээ сониучирхан хүлээхээ болих шиг болсон.

Б. Хурц, Б.Билэгт, А. Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж гэх зэргээр хөвөрсөн таамаг бүхий нэрсийн жагсаалтыг сүүлийн өдрүүдэд тус газрын комиссар Ө. Энхтөр отголоод байснаар АТГ ын дарга дотроосоо томилогдох нь тодорхой гэгдэж байв. Тэгвэл өнөөдөр тус газрын даргаар олны таамагт огт дурдагдаагүй “битүү морь”,шинэ хүн тодорч байна. Тодруулбал Eрөнхийлөгчөөс Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х. Энхжаргалыг АТГ ын шинэ даргаар томилуулахаар танилцуулгыг нь УИХ д хүргүүлсэн байна.

Х. Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд хуучнаар НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeрээр тус тус төгссөн. Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, Өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, газрын даргаар, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Цагдаагийн Eрөнхий газрын Мэдээлэл тeхнологийн төвийн даргаар ажиллаж байгаа.  

Тэрбээр ажлын гараагаа өмчийн төлөөлөгчөөс эхэлж, нийгмийн эгзэгтэй мөчүүдэд өмч, эдийн засгийн олон ноцтой хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай мөрдөгч төдийгүй цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн маш сайн мэргэшсэн боловсон хүчинд тооцогддог байжээ. Төв аймгийн цагдаагийн газар болон Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан түүнийг цагдаагийнхан шулуун шударга төдийгүй хамт олныг удирдан зохион байгуулах гайхалтай чадвартай маш сайн удирдагч гэдэг.

Түүнийг Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үeд хотын замын хөдөлгөөн эрс эмх цэгцтэй болж, хот, хөдөөгийн замын хөдөлгөөний удирдлагын шинэчлэл, торгууль зөрчлийг бэлэн бусаар тооцох төсөл зэрэг бодлогын хүрээний олон асуудлыг шинэ түвшинд гаргаж чадсан нь одоо ч хэрэгжээд явж байгаа билээ.

Х.Энхжаргал даргын талаар Замын цагдаагийнхан нэгэнтээ “Ажлын маш хатуу шаардлагатай, элдэв шинэ ажил сэдэж амсхийх зав өгөхгүй дайруулах нь төвөгтэй мэт боловч өөрөө уриалаад хамт дайрдаг болохоор нь хэн ч хойш суух аргагүй. Дараа нь бүтээж үлдээсэн ажлыг нь харахад ч бахархмаар бас л дайчин дарга шүү”гэсэн. Түүний аав ч мөн хуучин цагийн тулхтай сайн хурандаа нарын нэг байсан гэдэг.

Х. Энхжаргалын хувийн хүнлэг, зөөлөн зан чанар ажлын дадлага туршлага аль аль нь  цагдаагийн ажил амьдралын бэлтгэгдэж болох бүх шатыг дамжиж, гэгээн замаар өгссөн бөгөөд дайчин, шударга хэр нь юмны голчийг зөв олох шулуун зан нь дарга тогтоодоггүй энэ айлыг элдэв улс төржилт захиалгат тоглоомын газар байхаас  нөмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй Н. Ганболд даргын ажлын туршлага, зөөлөн амгалан, Б. Хурцын хурдтай хийморьлог, авхаалжтай чанар аль алиныг агуулсан түүнээс АТГ- ын шинэ өнгө төрх илүү өөдрөгөөр төсөөлөгдөж ч болох юм. 
А. Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • йыбыйб 2016-11-03 09:29:01
    яаж тэмцэхээ мэддэг л байгаадаа ТӨВ аймагийн ЭНХБОЛД чинь мэднэ дээ асуугаарай тэрнээсээ
  • x 2016-05-30 05:37:39
    Ич ич заримдагуудаа ШУДАРГА, ДАЙЧИН, ЗАРЧИМЧ ХҮН АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДОХ БОЛСОН ЧИНЬ ТӨРИЙН ХУЛГАЙЧИД ОРОХ БАЙХ ГАЗРАА ОЛЖ ЯДААД БҮХЭЛ БҮТЭН...
  • zochin 2016-05-10 14:16:42
    Хууль тогтоомжоо баримтлаачээ. Х.Энхжаргалыг томиллуулахгүй байх шалтаг гаргаад байгааг, ард нь хэн байгааг чинь ард иргэд таньлаа шүү дээ Одоо болимоор юм
  • зочин 2016-05-10 09:31:27
    Энхжаргал төрөөс төрсөн тэрбумтангуудын шар усыг хуруулж, айдсыг нь хөндөж байгаан байна даа.
  • zochin 2016-05-10 05:57:46
    Х. Энхжаргалын хувийн хүнлэг, зөөлөн зан чанар ажлын дадлага туршлага аль аль нь цагдаагийн ажил амьдралын бэлтгэгдэж болох бүх шатыг дамжиж, гэгээн замаар ө...
  • Үл ялгаварлагч 2016-05-10 03:48:28
    Зарим нэг коммет бичсэн хүний бичсэнийг уншихаар өрөвдмөөр юмаа. Алдаа гаргадагүй хүн гэж юу байдаг юм бэ. Хамгийн гол нь алдаагаа засч чаддаг байх нь л чухал. ...
  • zar 2016-05-10 03:41:52
    Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль 2016/2017 хичээлийн жилд Их Британийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр хичээллэх цэцэрлэг (2,5 - 4 нас) болон бэлтгэл...
  • Нүд 2016-05-10 03:40:30
    Зөв сонголт хийжээ. Төр түмэн нүдтэй гэж үнэн л юм байна. Олон аавын хүүхдээс сонгогдоно гэдэг чинь гайхалтай шүү дээ. Амжилт
  • Zochin 2016-05-10 02:16:58
    Nudee olson zub tomilgoo baina shuu. Tsagdaagiin baiguullagiin hamt olond hundlegdsen itgeliig ni daaj yabaa hurandaa. Huuliin baiguullagad olon jil ur buteelte...
  • zochin 2016-05-10 00:43:38
    Зөв сонголт хийжээ. Төр түмэн нүдтэй гэж үнэн л юм байна. Олон аавын хүүхдээс сонгогдоно гэдэг чинь гайхалтай шүү дээ. Амжилт
  • Guest 2016-05-09 14:49:37
    Mash zuv shiidver bn. Demjij bn. Ajliin amjilt husie.
  • zochin 2016-05-09 14:45:34
    nudee olson shiidver ajiliin amjilt husey
  • Хэн нэгэн 2016-05-09 14:36:49
    Маш зөв хүн дээ. Дэмжиж байнаа. Муусайн авилгалчдын булхайг сайн илрүүлээрэй.
  • зочин 2016-05-09 13:35:43
    юуны тулд технологийн дарга билээ худлаа гаруудыг олооч
  • Шудрага иргэн 2016-05-09 13:05:03
    Хатуу нягт мундаг хүн дээ
  • АТГ 2016-05-09 12:34:19
    Удирдах хүнгүй үед нь том толгойтнууд самруулж өгч байгаа юм байна даа. Хурдхан удирдах хүн нь томилогдоосой.
  • Зочин 2016-05-09 12:27:58
    Үнэхээр сайхан мэдээ байна. Энхжаргал гуай хийж чадалгүй ядаг юм.
  • Болор-Эрдэнэ 2016-05-09 12:24:44
    Энхжаргал дарга хийсэн ажлаа шударгаар хийдэг хүн.
  • Дэмжиж байна. 2016-05-09 12:24:14
    Хурандаа наад ажлыг чинь өлхөн хийнэ дээ. Хамгийн гол нь хэн нэгэн хүний хэлснээр яваад байхгүй л хүн дээ. Замын цагдааг төвxнүүлснийг нь Тэмүжин
  • Аюуш 2016-05-09 12:21:42
    Энэ xүнийг маш сайн мэднэ. Иx шударга чанга xатуу xүн дээ. Муусайн авилгачдын шээсийг ганц савируулаx xүн итгэлтэй байна.
  • Jargal 2016-05-09 12:20:09
    Sain bnu dargaa tanitai negen tsagt mor zeregtsen ajillaj yavsanaaraa baharhaj yavdag shuu
  • Bayaraa 2016-05-09 12:18:53
    Enkhjargal ahdaa amjilt. Mash zarchimch shudarga hun dee
  • Томил 2016-05-09 12:17:46
    Томилогдох хүн нь бэлэн байсан байхад ямар балай юмаа хийх гээд томилохгүй байлгаад байгаа юм бэ.
  • Jaal huu 2016-05-09 12:17:24
    Hurd gej aimar hun dee. Hamt ajillahad l lav uramtai hun baina lee
  • маш сайн удирдагч  2016-05-09 12:14:59
    шулуун шударга төдийгүй хамт олныг удирдан зохион байгуулах гайхалтай чадвартай маш сайн удирдагч
  • ЗӨВ 2016-05-09 12:14:17
    Тийм шүү шинэ хүн хэрэгтэй.
  • XaaH 2016-05-09 12:13:32
    Xэдэн муу авилгачид ганц шээс алдуулаx xүн дээ
  • HACAA 2016-05-09 12:05:20
    Odoo uyed hovordson zarchimch shudraga hun dee
  • Зочин 2016-05-09 12:04:30
    Захиалгаар коммент бичүүлж, нэр хүндэд нь халдаж байгаа луйварчид булхай нь ил тод болохоос айж чичирж байх шив дээ. Маш зөв хүн. Ажил хэрэгч, хариуцлагатай.
  • Зочин 2016-05-09 12:02:13
    Захиалгаар коммент бичүүлж, нэр хүндэд нь халдаж байгаа луйварчид булхай нь ил тод болохоос айж чичирж байх шив дээ. Маш зөв хүн. Ажил хэрэгч, хариуцлагатай.
  • Болд 2016-05-09 10:22:27
    Хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байсан энэ хүнийг хууль хүчний байгуулгын даргаар санал тавьсан нь эрхэм ерөнхийлөгчийн өөрийн баасыг цэвэрлүүлэх гэсэн үйлдлэл....
    • зочин 2016-05-10 12:51:30
      ямар хэрэгт холбогдож байв нэг сайн халаач хамаа
    • Bold Baagii Nergui Hulan nart 2016-05-10 04:01:31
      ene Bold Baagii Nergui Hulan nariin hulsnii komnemtchid odoo bolimooriin. IP ntr ni medegdeed haanaas hen bichuulj bgaa ni ch todorhoi bhad
  • НЭРГҮ 2016-05-09 08:42:16
    Х.Энхжаргал нь гэгч нь Төв аймгийн цагдаагийн газрын дарга байхдаа Төв аймгийн Заамар дахь алтны ченжүүдээс их хэмжээний мөнгө авдаг мөн албан тушаалаа ашигла...
  • баагий 2016-05-09 08:12:39
    Х Энхжаргал нь Эрдэнэтийн ЦГ-т ажиллаж байхдаа байцаагдаж байсан 2 хүнийг зодож прокурорт шалгагдаж байхдаа авилгал өгч хэргийг хааж байсан зэрэг олон хэрэг үй...
  • Зочин 2016-05-09 07:59:09
    Албан тушаалаа урвуулан ашиглагч хүн шүү дээ. Албан хаагчидын байрнаас удирдлагатайгаа нийлэн ах дүүсдээ байр өгч хувьдаа ашигласан. Ийм хүн АТГ-ыг сүйрүүлнэ
  • бОЛД 2016-05-09 07:42:27
    ЗЦГ-н даргаар ажиллхдаа ЗЦГ-н ойр орчмн газрыг өөрн найзн компанид зарж барилга бариулж их ашиг олж байсн ИЙМЭРХҮҮ АШИГ СОНИРХОЛН Зөрчилтэй хүнийг зайлуулах зөв...
  • хулан  2016-05-09 05:30:33
    дэлхий сүйрэх гэж байсан ч энэ л хүнээр АТГын даргаар томилж болохгүй шүү хуулийг гууль болгоно шударга ёсыг уландаа гишгэнэ зохиомол хэргүүд олширно
    • зочин 2016-05-10 12:55:28
      хэ хэ дэлхий сүйрсэн ч гэнэ үү ямар их айнам бэ та ното гаруудын л нэг байна да
  • Монгол 2016-05-07 09:42:45
    Хамгийн эгзэгзэгтэй ийм үед хүнээ олсон шударга сонголт байна Амжилт Та чадна
  • niamsuren 2016-05-05 07:48:33
    mash zow songolt bna Enhjargal dargad amjilt husie
  • Чадна л даа 2016-05-05 03:19:12
    Зөв хүн гэж боддог шүү. Цагдааг ч үнэхээр дарга шиг авч явсан хүн дээ. Замын цагдаа ямар байлаа. Энэ хүн ирээд өөд нь татаж өгсөн. Мундаг дарга
  • Zochin 2016-05-05 00:31:33
    amjilt chi l hiij chadna hyn chanaraar ih sain hyn haln gadnaa hairlahn dotroo
  • Хулан 2016-05-04 15:32:29
    Маш шударга даа. Амжилт.амжилт.амжилт.
  • zocnin 2016-05-04 10:59:09
    manai hurandaa ene ajliig harin cn neg olhoonhiih bh, amjilt husey
  • Zochin 2016-05-04 10:27:30
    AMJILT HUSIE.
  • эмч 2016-05-04 07:06:43
    Хурандаа наад ажлыг чинь өлхөн хийнэ дээ. Хамгийн гол нь хэн нэгэн хүний хэлснээр яваад байхгүй л хүн дээ. Замын цагдааг төвхнүүлснийг нь Тэмүүжин гэж багш устг...
    203.91.119.86
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-05-04 14:37:55
      Цагдаагийн ажилдаа нухлагдсан юм шиг л байна.Гэхдээ л....ийм албанд ажлын туршлага, энээ тэрээг биш зөвхөн Элбэгээд үнэнч байх зарчим үйлчилдэг юм даа