Г.Удвал охины эмчилгээнд зориулсан хандивын тоглолт маргааш болно
Гурван сайхан хүүтэй Монголын минь нэгэн залуу гэр бүлд эрдэнэ болж мэндэлсэн бяцхан Г.Удвал охинд та бидний тус дэм хэрэгтэй болж, хандивын аяныг өрнүүлж буй. Тэгвэл энэ хүрээнд маргааш Монгол бөхийн өргөөнд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.

Уг тоглолтод МУАЖ Д.Самбуу МУГЖ Ө.Уянга, Л.Болдбаатар, Л.Дэлгэрмаа, Б.Хишигбаяр, Д.Бурмаа, Б.Болд, Э.Чулуунчимэг  тэргүүтэй нийтийн дууны шилдгүүдээс гадна ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү, Т.Дэлгэрмөрөн, Х.Энхтайван /Классик Жем/, Б.Батболд /Цэцэг хамтлаг/, Л.Байздаа, Бичүү, Ноён  бондгор,   Гурван бүдүүн хамтлаг тэргүүтэй рок попын одод оролцох юм байна. Тасалбарын үнийн хувьд 30,000 төгрөг байгаа аж.


Хоёр настай ч балчирхан биедээ ахадсан хүнд өвчин болох мэдрэлийн эсийн хорт хавдраар өвчилсөн охины хавдрыг Монголд эмчлэх боломжгүй учраас Солонгосын “Samsung medical center” эмнэлэгт эмчлүүлж байгаа.

Удвалын эцэг эх эдийн засгийн бүх бололцоогоо дайчлан охины оношлогоо, химийн эмчилгээнд ойролцоогоор 105 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид есөн курс химийн эмчилгээ, хагалгаа, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, өндөр дозын химийн эмчилгээ, туяаны эмчилгээ тус тус хийгдэхээр төлөвлөгдсөн ба эмнэлгийн зүгээс эдгэх магадлал 80-90%-тай гэсэн хариу өгөөд байгаа аж.

Дээрх эмчилгээнүүд хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эмчилгээний зардалд 350 сая орчим төгрөг шаардлагатай болсон байна.

Охин үрийнхээ төлөө тэмцэж буй Монголын нэгэн залуу гэр бүлд тусалцгаая, Монголчууд аа! 

Г.Удвал охины нэр дээрх хандивын данс
Хаан банк 5070295711
Голомт банк 2205110722
Худалдаа хөгжлийн банк 450010781
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-05-04 09:07:46
    Бид хандивт дасаж бүр шийдэх арга нь мэт ойлгох болжээ эрүүл мэндийн төсөвт боломж бий гэвч хэдэн хөгшидүүд хэвтүүлсэн болж витамин тарьсан шиг л төсөвөө авдаг ...