Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх замыг хаана

Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 05-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний 06 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам барилгын ажил хийхээр болжээ.

Зам барилгын ажил явагдах хугацаанд түр зам гаргах нөхцөл байхгүй байгаа тул тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа юм. Тиймээс Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км газарт иргэд явган явна. Хотын төвөөс Чингэлтэй тийш зорчих нийтийн тээврийн хэрэгслүүд CAMEL дэлгүүрээс буцаж эргэлт хийх ба Чингэлтэйн хуучин эцэс буюу микроны буудлаас Зүрх уулын хооронд нийтийн тээвэр богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ.

Уг замын эхний хэсэг  1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойших 30-40 жилд их засварт ороогүй,  зайлшгүй шинэчлэлт хийх ёстой  зам юм. Замын ажлыг иргэдэд чирэгдэл  багатайгаар, богино хугацаанд, чанартай гүйцэтгүүлэхэд НАЗГ-аас анхаарч ажиллаж буй бөгөөд зам хаах хугацаанд зам барилгын ажлын онцлогийг ойлгон хүлээцтэй хандана уу гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.