Б.Эрдэнэбилэг: “Зээлийн хүү”-д дарлуулсан иргэд амиа хорлож байна
Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахаар шаардлага хүргүүлсэн талаараа “Монголын зээлдэгчдийн холбоо”-ноос мэдээллээ. Тэд нэр бүхий арилжааны зургаан банкинд энэ талаараа гурав хоногийн хугацаатай шаардлагыг өчигдөр хүргүүлжээ. Тэдний тооцооллоор зээлийн жилийн хүүг дөрөв хувь хүртэл бууруулах боломжтой аж. Олон улсын жишгээс харахад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог юм байна. Манай улсын хувьд харьцангуй хөгжил буурай орон учраас шууд дөрвөн хувь болгох боломжгүй ч гэсэн одоо байгаа зээлийн хүүг бууруулах боломж бол байгаа гэдгийг тус холбооныхон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Одоогоор банкны зээлийн хүү 15-30 хувь байгаа юм байна. 

Зээлийн хүүг бууруулах талаар “Монголын зээлдэгчдийн холбоо”-ны дэд тэргүүн дараах зүйлийг ярилаа. 

“Зээлийн хүү маш өндөр байгаа нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийг амиа хорлох, элдэв хүний санаанд багтамгүй аймшигт гэмт хэрэг үйлдэхэд хүргэж байна. Үндсэндээ нэр бүхий хэдхэн банк  иргэдийг зээлийн дарамтад оруулж эцэст нь боолын хөдөлмөр эрхлүүлж, мөлжлөгийн системд оруулж байна. Өнөөдөр банкнаас зээл авсан иргэн тэр банкны төлөө л ажиллаж, амьдарч байгаа юм шиг байдалтай байна. Энэ байдлыг халах хэрэгтэй. Хууль эрхзүйн орчинд нь нэн даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй байна” гэлээ.

Харин тус холбооны хуулийн зөвлөх Ц.Монгол “Зээлийн хүүг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Би энэ асуудлаар 2010 оноос хойш ярилаа. Ингэхдээ дараах шаардлагыг л тавьдаг. Нэгдүгээрт банкуудын монополь эрхийг болиулах хоёрдугаарт, шүүхийн шийдвэр гараагүй байхад банкууд дур мэдэн барьцаанд байгаа эд хөрөнгийг хураадаг байдлаа зогсоогооч гэж шаарддаг. Харамсалтай нь энэ байдал даамжирсаар байна” гэлээ. 

Хэвлэлийн  хурлын үеэр  манай улсын иргэдийн дийлэнх нь зээлтэй. Харин тэдгээр иргэд зөвхөн хүүг нь төлөх гэж цалин, тэтгэврийнхнээ тэн хагасыг зарцуулж байна гэдгийг онцоллоо. Тиймээс банкуудыг уян хатан бодлого явуулж өгөөч хэмээн хүсэлтээ хүргүүлсэн байна. Түүнчлэн энэ асуудалд төр засгийн зүгээс анхаарал хандуулахыг Засгийн газар, УИХ-аас шаардаж бичиг хүргүүлжээ. Хэрэв уг шаардлагыг хүлээн авч хэлэлцэхгүй бол дараа дараачийн арга хэмжээнүүдийг авна гэв. 

Дашрамд дуулгахад Монголын зээлдэгчдийн холбооныхон 2016 оны сонгуульд нэр дэвших хүмүүстэй мөн гэрээ хийж, банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж мөрийн хөтөлбөртөө тусгах талаар шаардаж байгаа аж. Хэрэв энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахгүй бол сонгуульд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн талаараа дуулгалаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mr Murphy brooks 2017-06-16 16:51:26
    Сайн байна уу Эрхэм хүндэт, Энэ нь тэдний амьдралын санхүүгийн шаардлагыг хүртэл уулзаж чадахгүй байгаа хүмүүсийн сонирхол бүхий Засгийн газрын баталсан зээлий...
  • andrew mohs 2017-04-21 02:04:34
    Хэрэв та зээл хэрэгтэй вэ яаралтай и-мэйлээр бидэнтэй холбоо барина уу: andrewmohsfirm@gmail.com
  • SARAH WILLIAMS 2017-02-20 09:43:34
    Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3% 0f дээр гарч зээл өгч байна.   Сайн өдөр эрхэм ээ / ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмж...
  • David White 2016-10-27 07:24:27
    Хэрэв та яаралтай зээл хэрэгтэй юу? Та төслийг санхүүжүүлэх зорилгоор зээл хэрэгтэй юу? Орон сууц, боловсрол, үл хөдлөх хөрөнгийн, багаж хэрэгсэл худалдан авах ...
  • Судлаач 2016-05-05 03:08:34
    Монголд БАНК биш ЛОМБАРДУУД л байна. Хамгийн их ашигтай ажилласан компаниудын эхний 10-т 4 ЛОМБАРД цохиж явна. Тэгээд НӨАТ төлдөггүй.
  • зочин 2016-05-05 01:56:18
    банкны хүүг бууруулах нь ард түмнийг ядууралаас гарна банкуудтай ярилцах хэрэгтэй
  • dorj 2016-05-04 15:34:36
    Ene vnen shvv xaytadyydad ögch bsanaas deer arga bna.Tegwel xvmvvs maani diilenx ni örgvi bolox yum bna .Elbegee vvniig anxaaraldaa aw.Örnöös sal
  • bat 2016-05-04 14:16:03
    1072 xywitsaanii möngiig olgoj chadaxgvi zasgiin gazar Banknyydtai yariltsaj bankind zeeltei bgaa xvmvvsiin örönd nemer bolj 1.500.000 xasaj tootsoj ögöö...
  • baat 2016-05-04 07:54:13
    mongo huulegch bankuudad bugd zeelee ogohgui bh heregtei
  • иргэн 2016-05-04 05:51:53
    Болтугай болтугай болтугай