МИАТ-ынхан иргэдийг сандаргав
Өчигдөр 15:35 цагт Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн ноцтой доголдол гарч, зорчигчдыг түгшээжээ.

Энэ талаар тус онгоцонд сууж явсан нэгэн зорчигч “Ховд Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн Бионг737 онгоц Ховд хотоос хөөрөх үедээ ноцтой осол гаргах дөхлөө. Одоо онгоц гэмтсэний улмаас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.

Харин МИАТ компани өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн байх юм. Энэ дагуу өнөөдөр Ховд аймаг руу хоёр онгоц нэмэлтээр илгээж 99 зорчигчийг хоёр хувааж Улаанбаатарт авчирсан байна.
ИНЕГ-аас Улаанбаатар-Ховдын чиглэлд 162 хүний суудалтай том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдээд сар хүрээгүй байхад ийм ноцтой осол гарах дөхсөн нь иргэдийг айдаст автуулахад хүргээд байна.

Улаанбаатар -Ховдын чиглэлд нисэхэд тийзний үнэ дунджаар 175 мянган төгрөг байгаа. МИАТ хямд өртөгөөр хол замыг богино хугацаанд туулах боломж бий болгосон ч техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаарсангүй.  

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • olloo.mn-d 2016-05-04 17:05:20
    МАШ ТОДОРХОЙ ЗЕВ БИЧИЖ. ЦААШ НЬ СИЙРУУЛБЭЛ ХОВДОД 99 ЗОРЧИГЧ АЛАХ ДЕХЛЕЕ НААД МУУ МЕНГЕНИЙ УЛААН ШУНАЛУУД ЧИНЬ!!!! ОНГОЦ АЛЬ ХЭДУЙН ЭВДЭРСЭНН!!! 160 сая доллар!...